• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia

Эдгээр багснууд байхад л та төгс будалт хийж чадна…

Нүүр будалтын олон төрлийн багснууд байдаг ч яг өөрт хэрэгтэй багсаа сонгож чадахгүй байна уу. Тэгвэл та доорх мэдээг уншаарай

Амьтаны үсэн болон сигментэн үсэн багснууд байдаг. Ихэнх алдартай make up артистууд амьтны үсэн багсыг зөвлөдөг. Учир нь үс нь бага унадаг, зөөлөн үстэй, гарын аяар хөдөлдөг учраас…

1.Кремны багс

Энэ нь налуу богино, үс ихтэй багс байдаг. Багсаар крем түрхсэнээр крем уулт бага, нүүрэнд жигд түрхэхэд тусалдаг.

2.Хуурай пүдрийн багс


Энэ багс нь хамгийн өтгөн, үс ихтэй байдаг бөгөөд бусад багснуудаас ялгахад хамгийн хялбар багс юм.

3. Гэрэл сүүдрийн багс

Арай үс багатай, ташуу хэлбэрийн муруй багс байдаг. Багсаар сүүдрээ тараах нь хамгийн зөв сонголт бөгөөд сүүдэр нүүрэнд жигд уусаж, натурал харагдахад тусалдаг.

4. Хацар өнгөлөгчний багс

Энэ нь хуурай пүдрийн багсыг бодвол арай тачирхан үстэй, дугуй багс байдаг.

5. Гэрэлтүүлэгчийн багс

Бусад багсаас ялгахад хамгийн хялбар багс. Дэвүүрэн хэлбэртэй, үс багатай багс юм. Нүүрэнд гэрэлтүүлэгчийг жигд тараахаас гадна ерөөсөө бөөгнүүлдэггүй.

6. Нүдний тень уусгалтын багс

Сагсгар үс ихтэй, дугуй багс байх бөгөөд нүдний тенийг хүссэнээр чинь уусгахад тусална.

7. Хөмсөгний багс

Бараг хүн болгон мэддэг багсны нэг юм бол хөмсөгний багс сам юм. Энэ нь маш нимгэн тачирхан үстэй, ташуу хэлбэрийн багс юм. Таныг хөмсөгөө цэвэрхэн, хүссэн хэлбэрт будахад тусална.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.