зөвлөгөө
Нүүрээ хэрхэн өөгүй толигор сайхан зөв будах вэ?

Нүүрээ хэрхэн өөгүй толигор сайхан зөв будах вэ?

Эмэгтэй хүн бүрийн хувьд нүүр будалт гэдэг өөрт өгөх эрч хүч урам зориг хэмээн ихэнхи хүмүүс үздэг. Тиймдээ ч нүүр будалт өдгөө ганц хуурай энгэсэг, тень зэргээр зогсохгүй болсон билээ. Маш олон нүүр будалтын сургалт хаа сайгүй байгаа ч та сууж амжихгүй байгаа бол энэхүү бидний бэлдсэн мэдээллийг унших нүүр будалтын мэдлэгээ бага ч болов зузаатгаасай гэж бид хүссэн юм. Ингээд та бүхэндээ хэрхэн өөгүй толигор зөв будалт хийх талаар хүргэе.

1.Арьс арчилгаа:

Өөгүй толигор арьсны нууц бол маш энгийн арьс арчилгааг сайн хийх. Үүнд: Нүүрэнд тохирсон бүтээгдэхүүн, арьсны онцлогт тохирсон будаг хэрэгсэл, амьдралын хэв маяг зэрэг нь тооцогдоно. Нүүрээ цэвэрлээд, угаагаад, араас нь заавал чийгшүүлэх тос, тоник түрхэх хэрэгтэй.

2.Суурь тос тавих:

Суурь тос хэрэглэх нь таны арьсанд хамгаалах давхарга болхоос гадна бүтэн өдөржин таны арьсанд чийг өгөх үйлчилгээтэй. Хамгийн гол нь та өөрийн арьсанд тохирсон СУУРЬ ТОС хэрэглэх нь чухал юм.

3.Base Primer хэрэглэх нь:

Будгийн өмнө, суурь тосны араас BASE PRIMER тавих нь будгийн тогтоцыг удаан барьж нүүрэн дэхь нүхжилтийг дүүргэн будаг шигдэж орохоос сэргийлнэ. Мөн та холимог болон тослог арьстай бол будаг урсахаас сэргийлэх үр дүнтэй.

4.ӨӨ ДАРАГЧ:

Таны арьсанд олдмол болон төрөлхийн сэвх, нөсөө, сорви байдаг бол өө дарагч таны хамгийн шилдэг туслагч байх болно. Өө дарагчийг крем пудр түрхэхээс өмнө хэрэглэх ба зөвхөн ӨӨ-тэй хэсэгтээ бага зэргээр нимгэн түрхэнэ.

5.КРЕМ:

Ихэнхи хүмүүс крем сонгож авахдаа гар дээрээ түрхэж үздэг нь маш буруу ташаа ойлголт ба та ХҮЗҮҮ болон ШАНАА хэсэгтээ түрхэх нь маш зөв сонголт болно.

6.ГЭРЭЛ СҮҮДЭР ТАВИХ:

Нүүрээ V хэлбэрт оруулан будах мөн өө дарах зэрэгт гэрэл сүүдэр тавих нь зөв сонголт болно. Дээрхи зургаас ажиглаад өөрийн нүүрэнд тохирох будалтыг тавих нь зүйтэй.

7.БУДГАА УДААН ТОГТООХ:

Холимог болон тослог арьсанд нунтаг фовдер ашиглаж болно. Кремний араас багс болон тусгай порлоноор түрхэж болно.

MAKEUP 4 EVER LONG LASTING FIX SPRAY энэ нь мөн будгийг түгжиж арьсанд чийг өгөх ба хэдийд ч хэзээ ч цацаж болно.

8.КОНТУР болон СОРМУУСНЫ БУДАГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!