• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Мөнгөө хуримтлуулхыг хүсдэг бол дараах алхамуудыг хэрэгжүүлээд үзээрэй.

Мөнгөө хуримтлуулхыг хүсдэг бол дараах алхамуудыг хэрэгжүүлээд үзээрэй.

Сүүлийн үед санхүүгийн салбарынхны өгч буй гол мессеж бол хуримтлалтай болох. Сард 50 мянган төгрөгийг цааш хийгээд байвал ирээдүйд нэг их санаа зовохгүй байж болно гэсэн зөвлөгөөг та бүхэн уншсан байх. Тэгвэл илүү зарлага гаргахгүйгээр мөнгөө хэмнэх алхмуудыг нэрлэж байна. Хэмнэлт нь хуримтлалтай болохын эхлэл ч юм билүү.

  • Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарах хэрэггүй. Хөдөлбөл хөлс, зогсвол зоос шүү дээ. Наанадаж л унааны мөнгө зарлагадна. Мөн л шаардлагагүй бол гадуур хооллохоос татгалз. Гэртээ хооллох нь гадуур идсэнээс хоёр дахин бага зардал гаргана.
  • Танай ажлын ойролцоох зоогийн газрууд арай л үнэтэй юу. Тэгвэл гэртээ хоолоо бэлтгээд, ажилдаа аваад яв. Энэ том хэмнэлт шүү. Дэлгүүр орохдоо авах зүйлсээ жагсаан бич. Тэгээд зайлшгүй гэсэн жагсаалтынхаа дагуу л мөнгөө үр. Дэмий зүйл авч хөргөгч, хувцасны шүүгээндээ хадгалах шаардлагагүй.
  • Нэг сарынхаа зардлын тооцоог гарга. Байр, тог цахилгаан, хоол унд зэргээр шаардлагатай тооцоогоо гаргаж, мөнгөө ч төсөвлө. Энэ нь таныг өрнөөс хамгаална.
  • Их хэмжээний мөнгөөр худалдан авалт хийхээсээ өмнө сайн бод, тооцоол. Хэрэггүй, шаардлагагүй, дэмий зүйл худалдан авах гэж байгаа юм биш биз. Том мөнгөөр худалдан авалт хийчихээд, эргэлзэж, харамсах ч таатай мэдрэмж биш шүү.
  • Эцэст нь зугаа цэнгэлийг ч өөрөө бий болго. Заавал кинотеатр явах хэрэггүй. Кабелийн суваг бүхэн кино сантай болсон шүү дээ. Шарсан төмс идэнгээ гэр бүлээрээ 4000 төгрөгөөр л кинотой үдшийг өнгөрөөнө шүү дээ. За тэгээд хэмнээд байгаарай. Хямралтай цаг хэмнэлт хамгийн зөв аврал, гарц байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.