• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
арьс арчилгаа
Арьс арчилгааны тухай болон ямар төрлийн арьстай болохоо амархан мэдэж суръя.

Арьс арчилгааны тухай болон ямар төрлийн арьстай болохоо амархан мэдэж суръя.

Хэвийн арьс Зөөлөн булбарай, нүхжилт багатай, өнгөлөг байдаг. Ийм арьсанд барагтай бол батга үрэвсэл гардаггүй, цусны эргэлт сайтай. Энэ төрлийн арьс нь хамгийн асуудалгүй бөгөөд арчилхад хялбар байдаг. Өглөөд бүлээн усаар угаасны дараа цэв хүйтэн усаар шавшиж заншвал арьсыг тань залуужуулж,хуурайшиж сулрахаас сэргийлэх үр дүнтэй аргын нэг болно.

Эмзэг арьс Ерөнхийдөө хуурай арьсны шинж чанартайн дээр гадны таагүй нөлөөнд амархан цочирч улайлт өгч, загатнах, хорсох,харшлах шинжтэй байдаг. Энэ төрлийн арьсанд тохирсон зориулалтын бүтээгдэхүүн сонгож хэрэглэхээс гадна аль болох цэвэр байгалийн бүтээгдэхүүнээр арчилж байгаарай. Байгалийн бүтээгдэхүүн нь элдэв харшил цочрол үзүүлэх нь харьцангуй бага бөгөөд арьсанд илүү үр дүнтэй тэжээл өгч мөн амьсгалуулж байдаг байна.

Холимог арьс Энэ төрлийн нүүрний арьс нь 2өөр төрлийн арьсны хэсгээс бүрддэг бөгөөд

  • Нүүрний Т бүс буюу дух, хамар, эрүү хэсгээрээ тослог (нүхжилт том, батга үрэвсэл гарамтгай, тослог арьсны арчилгаа унших) бусад хэсэг болох нүд, хацар, шанаагаараа хуурай арьсны хэв шинжтэй (хуурайшиж таталдах, аргах, хогжруутах, улайлт өгөх хандлагатай, эмзэгдүү, хуурай, эмзэг арьсны арчилгаа унших) байдаг.
  • Т бүс хэсгээрээ тослог, бусад хэсгээрээ хэвийн арьсны хэв шинжтэйбайдаг.

Энэ төрлийн арьсанд тохирсон зориулалтын бүтээгдэхүүнүүд байдаг ч арьсныхаа тухайн төрөл хэсэг бүрд тохирсон арчилгааг хийхийг илүү үр дүнтэй гэж үздэг. Хуурай хэсэгт нь тослог болон чийгшүүлэх арчилгааг харин Т бүс хэсэгт нь цэвэрлэх арчилгааг илүү явуулаарай. Мөн байгалийн гаралтай, зөөлөн, хүүхдийн саван илүү тохиромжтой. Массаж хийж цусны эргэлтийг сайжруулж байгаарай.

Хуурай арьс Нүхжилт бага, бараг нүхжилтгүй гэж хэлж болох, батга үрэвсэл барагтай бол гардаггүй, гялгар бус бүүдгэрдүү хөрстэй, чийгшил бага хуримтлагддаг учир байнга аргаж таталдах, хогжруутах, эмзэгдүү улайлт өгч хорсох хандлагатай байдаг. Уян хатан чанар дутмаг байдаг тул зөв арчлаагүйн улмаас эрт үрчлээс үүсч хөгшрөх сөрөг талтай. Саван хэрэглэхдээ аль болох зөөлөн чанарын хүүхдийн болон байгалийн гаралтай хурц үнэргүйг сонгох нь илүү тохиромжтой. Өглөө оройдоо тосон болон сүүн цэвэрлэгчээр цэвэрлэх, тоникоор арчих, өдрийн турш нарны хамгаалалт бүхий чийгшүүлэгч тос, шөнөдөө тослог ихтэй тэжээлийн тос түрхэж байхыг зөвлөж байна. Гэрийн нөхцөлд тэжээлийн болоод чийгшүүлэх маскыг долоо хоногт 2-3удаа тавих мөн тосон суурьтай тэжээлийн тосоор массаж хийж бигнүүр тавих зэрэг арчилгааг хийвэл үр дүнтэй.

Тослог арьс Энэ арьс нь өөхний булчирхайн идэвхтэй үйл ажиллагааны улмаас тос ихээр ялгаруулж арьсанд тос болон чийгшлийг ихээр хуримтлуулсан байдаг учир, тослог гялгартай, батга гарч үрэвсэх хандлагатай, нүхжилт томорсон, ихэнхдээ зузаан харагддаг. Гэвч энэ төрлийн арьс нь зөв арчилгаа хийснээр бусад төрлийн арьсыг бодвол хожуу үрчлээ суух давуу талтай. Хэт тослогжилт нь арьсны нүх сүвийг бөглөж улмаар нян бактери үржиж батга үрэвсэл үүсэх нөхцөл бүрддэг. Энэ төрлийн арьсанд зайлшгүй сайн цэвэрлэгээ шаардагдах бөгөөд таны арьсанд дахин тос нэмэх бүтээгдэхүүн огт хэрэггүй. Иймд арьсны нүх сүвийг тэлж тослогийг гадагшлуулах боловч чийгшлийг маш сайн өгч чадах бүтээгдэхүүнийг сонгоорой. Өглөө оройдоо савантай бүлээн усаар угааж долоо хоногт 2-3 удаа гуужуулж байх нь үхэжсэн арьсыг арилгахаас гадна цусны эргэлтийг сайжруулна.Мөн долоо хоногт 2удаа балжингарма цэцгийн хандтай усаар утах нь арьсны нүх сүвийг нээж цэвэрлэн батга гарахаас сэргийлнэ. Спирт агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь тухайн үедээ хуурайшуулах боловч угийн тослог арьс нь алдсан чийгээ нөхөхийн тулд улам их тос ялгаруулах болдог. Мөн өөх тос, нүүрс усны хэрэглээгээ багасгах хэрэгтэйг анхаараарай.

Та ямар төрлийн арьстай вэ? Аливаа гоо сайхны жоруудыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө хамгийн гол нь та өөрийн арьсаа зөв тодорхойлсон байх хэрэгтэй. Ингэснээр арьсандаа хэрэгтэй байгаа арчилгаа тэжээлийг өгч арьсныхаа гоо сайхан, залуу насыг удаан хадгалж чадах бөгөөд наснаасаа залуу харагдах бас нэгэн нууц болдог. Арьсаа тодорхойлоход тань дараах зөвлөмжүүд тус болох юуны магад.

  • Эмээгийн аргаар тодорхойлох: 1ш нимбэгний шүүсэн дээр 125мл нэрмэл ус дараа нь 1том халбага оливын тос хийж холино. Үүн дээр 3ш мөс хийж хайлтал нь байлгасны дараа урьдчилж сайтар угаасан нүүрэндээ түрхэж өгнө. 3цагийн дараагаар нүүр арчигч хөвөнгөөр духаа үрнэ. Дахин шинэ хөвөнгөөр хамар, эрүүгээ тус тус үрнэ. Хэрэв 3н хөвөн цэвэрхэн байвал хуурай, хөвөн бараан өнгөтэй болсон бол тослог, бага зэрэг бараан байвал холимог арьс гэж мэдэж болно.
  • Илүү хялбар аргаар арьсаа тодорхойлох: Нүүрээ угаагаад арчихгүйгээр хатаана. 30минутын дараагаар хэрэв таны арьс тослогтсон байвал тослог, таталдаж аргасан бол хуурай, ямар нэг өөрчлөлт илрээгүй бол хэвийн, улайж хорсох хандлагатай бол эмзэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.