• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Явган хүний гэрлэн дохиог эмч, цагдаагийн дүрсээр асдаг болсон нь танд таалагдаж байна уу?

Явган хүний гэрлэн дохиог эмч, цагдаагийн дүрсээр асдаг болсон нь танд таалагдаж байна уу?

ЗХУТ-с цар тахалтай тэмцэж байгаа эмч цагдаа нарын дүрсээр гэрлэн дохиог асдаг болгон Улаанбаатар хотын 10 байршилд тавьсан. Энэ нь эмч, цагдаа нартаа талархал хүндлэл үзүүлж буй дүр зураг хэмээн тайлбарлажээ.

Бидний төлөө шөнө өдөр, өвчин зовлон үл хамааран зүтгэж байгаа мянга мянган албан хаагчиддаа илгээж буй талархал хэмээн ихэнхи хүмүүс хүлээж авч байна.

Иргэд та бүхэн хөл хорионы үед зөвхөн гэртээ байж шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

Удахгүй та бидэнд сайхан цаг ирж урьдны хэвийн амьдралдаа орж чадна гэдэгт итгэлтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.