• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Лаа танд юу хэлдэг вэ?

Лаа танд юу хэлдэг вэ?

Лааг эрт дээр үеэс хувь тавиланг мэргэлэх, амжилт, эд баялаг, хань ижил дуудах зэргээр ашиглаж ирсэн байдаг. Лаа асч байхдаа асаасан хүнийхээ тухай ярьдаг гэнэ. Тэгвэл түүний юу ярьж байгааг яаж ойлгох вэ?

1/ Тухайн хүний ажил, амьдрал хэвийн байхад асаасан лаа нь цэх дөл гарган, ямар ч тос урсгахгүй асдаг байна.

2/ Ямар нэг амьдралын асуудал гарах үед асаасан лаа уйлж, тос нь урсдаг аж.

3/ Лааны тос ташуу урсаж, зэргэлдээ урссан тостой огтлолцвол маш муу, өвчин, үхлийг ёрлоно гэдэг.

4/ Дөнгөж асаасан лааны тос дээрээс доош ёроол хүртлээ урсвал хэн нэгэн хараал хийсэн гэсэн үг гэнэ. Хоёр урсвал хоёр хараал гэж ойлгоно. Түүнээс дээш тоогоор уртаашаа урсан гэж бараг байдаггүй байна.

5/ Асаатай лаагаар хүнийг нар зөв толгойноос нь эхлэн алгуур тойруулахад биеийн аль нэг хэсэгт хар утаа гаргаж байвал тэр хэсэгт байгаа эрхтэн өвчилсөн гэсэн үг. Дахин дахин үзэж хар утаа гарахаа больтол нь эмчлүүлэхийг зөвлөдөг байна.

6/ Өвчтэй хүний дэргэд лаа асаахдаа ассаных нь дараа эргүүлж хэрэггүй. Лааны тос нь урсахдаа өвчтөний талаар илүү урссан байвал өвчлөлдөө тэр өөрөө буруутай гэж үздэг гэнэ.

7/ Лааны тос хоёр тал руугаа урсвал өвчтөн болон хэн нэгэн хүн хоёрын хооронд тэмцэл явагдаж байдаг бөгөөд тос нь хар өнгөтэй бол хар энергийг илэрхийлдэг. Харин бараантахгүй бол муу зүйлс дуусгавар болох гэж байна хэмээн ойлгодог.

8/ Асч буй лаа нугарах нь харын хүчийг харуулдаг.

9/ Лаа өөрөө унтраад байвал муу. Яаралтай гомдоосон хүнээсээ өршөөл эрэх, эсвэл таныг гомдоосон хүнийг уучлах хэрэгтэй гэж байна.

Нэмж зөвлөхөд хэрэв таныг хэн нэгэн хэт гомдоож, эсвэл доромжилсон, сэтгэл санаа тань хүнд, бодогдоод нойр хүрэхгүй байвал хүнгүй өрөөнд, гал тогооны өрөөндөө ч юм уу, цонхны тавцан дээр лаа асаагаад болсон явдлаа шивнээрэй. Ингэж ховлох үед уйлмаар санагдвал уйл. Гомдол, зовлон тань нулимсаар гадагшилна. Энэ үед харин лааны дөл чичигнэн сүүмэлзэж таныг сонсон тайвшруулдаг. Лаа хайлахын хэрээр таны гомдол тайлагдаж, сэтгэл тань хөнгөрдөг гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.