Цаг үеийн
Ковидоор өвчилсөн нэгэн залуу өөд болохоосоо өмнө эхнэртээ сэтгэл хөдөлгөм захидал бичжээ…

Ковидоор өвчилсөн нэгэн залуу өөд болохоосоо өмнө эхнэртээ сэтгэл хөдөлгөм захидал бичжээ…

Бүсгүй “Ков.ид-19 халдварт өвчин хүн төрөлхтөнд заналхийлсээр байгааг хүмүүст сануулахын тулд нөхрийнхөө сүүлчийн зурвасыг хуваалцсан юм” гэв.

Техасаас гаралтай, 45 настай Билли Лоредо Ков.ид-19 өвчнөөр өөд болохоосоо өмнө 21 жил хамтдаа амьдарсан эхнэр Сонядаа бичсэн зурвас олны сэтгэлийг хөдөлгөжээ.

Билли амьсгалын аппаратад орохоосоо өмнө эхнэртээ дараах зурвасыг бичиж амжсан бөгөөд тэрээр зурвас бичсэнээсээ хойш удалгүй өнгөрчээ.

Тэрээр зурвастаа “Би өдөр бүр маш их тэмцэж байгаа гэдгийг чи минь мэдээсэй. Чамтайгай л дахин уулзахын тулд тэмцэж байна. Чи бол миний амьдралын хамгийн эрхэм хүн, чамайгаа өдөр бүр маш их санаж байна. Би хичнээн хүссэн ч төгс эр хүн биш гэдгээ мэддэг ч тийм байх гэж чадлаараа хичээдэг. Харин чи минь миний хувьд үргэлж төгс байсан. 99 хувь нь миний буруу, чиний зөв байхад ч би дуртай.

Хэрэв би энэ бүхнийг даван туулж чадвал амьдралдаа нөхөр хүний хувьд илүү сайн байх болно гэдгээ Бурханд амлаж байна. Чи минь үргэлж сайхан бүхнийг хүртэх ёстой бөгөөд хэрэв надад хоёр дахь боломж олдвол би чамайгаа жаргалтай байлгахын тулд бүхнийг хийх болно.

Хэрэв би үүнийг давж гарч чадахгүй бол хайрт минь, би чамтайгаа дэлхий ертөнцийн ямар ч үнэтэй зүйлсээр сольшгүй аз жаргалтай сайхан амьдралаар амьдарсан гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Мөн чамайгаа цаашид аз жаргалтай байж, наддаа харамсалгүйгээр амьдралаа үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Бидний хамтдаа байсан цаг хугацаа үнэхээр гайхалтай байсан. Би чамд хайртай, маш их санаж байна. Би тэмцсээр байх болно. Хайрт Билли чинь” гэжээ.

Түүний эхнэр Соня Кипурос “Билли яг л соронз шиг гэлтэй, хүмүүсийг өөртөө татагч нэгэн байв. Тэр минь намайг төдийгүй бусдыг ч хайрлан халамжилдаг байсан. Хань минь ямар ч хүний асуудлыг чих тавин анхааралтай сонсож, тухайн хүнийг чухал нэгэн гэдгийг мэдрүүлдэг байв. Уулзсан хүн бүрээ инээлгэдэг хошин шогийн мэдрэмжтэй. Хэн нэгэнтэй уулзаад салахад нөгөө хүн нь царайндаа инээмсэглэл тодруулсаар үлддэгсэн. Тэр надад маш их хайртайгаа, түүний хувьд би хичнээн чухал хүн болохыг цаг үргэлж хэлдэг байсан” хэмээн нөхрөө дурсан ярьжээ.

Билли маш романтик байсан бөгөөд эхнэрээ үе үе хайрын зурвас бичдэг байжээ. Тэрээр өмгөөлөгч байсан бөгөөд хэдэн жилийн өмнө өөрийн фирмээ байгуулж байв. Түүний дүү Педро ахыгаа дурсахдаа “Ах минь эерэг энергитэй, маш гайхалтай хүн байсан. Бид хоёр хамт ан хийх дуртай байв. Би түүний инээдийг санах болно. Түүний инээд хонгилын доод давхраас ч сонсогдохоор байж билээ” гэжээ.

Билли корона.вирусийн халдвар авсан болох нь арваннэгдүгээр сард батлагджээ. Түүнд ямар нэгэн суурь өвчин байхгүй байсан ба эрүүл мэнддээ маш их анхаардаг байсныг эхнэр нь хэлжээ. Соня “Тэр энэ оны нэгдүгээр сараас хойш дасгал сургуулилтаа эрчимтэйгээр нэмэгдүүлж, өдөрт дор хаяж 30 км дугуй унаж эсвэл гүйж, усанд сэлж, хүндийн өргөлтөөр хичээллэж байсан. Тэр минь эрүүл байхын тулд энэ жил шаргуу хөдөлмөрлөсөн ч ийнхүү өөд болсонд нь их цочирдлоо” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!