• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Бэлхүүсээрээ турахыг хүсээд эдгээр аргыг хэрэглэсэн…

Бэлхүүсээрээ турахыг хүсээд эдгээр аргыг хэрэглэсэн…

1.Сармис: Сармис нь таргалалттай тэмцэх хамгийн ашигтай хүнс юм. Сармис нь арьсан доорх өөх, тос болон холестриныг биеэс зайлуулах чадвартайгаар барахгүй зүрх судасны системийн хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Гурван хумс сармис, 1 ширхэг нимбэг, 1 аяга бүлээн ус бэлтгээд нимбэгнээс шүүсийг нь шахаж, усандаа хийнэ. Сармисаа зажилж идээд араас нь нимбэгтэй усаар даруулан ууна. Өглөө бүр шүдээ угаахаас өмнө энэ үйлдлээ хийж хэвшвэл биеэс бүх хортой бодис гадагшилдаг. Эсвэл сармисны шүүсийг нимбэгний шүүстэй хольж бүлээн усанд найруулж уусан ч болно шүү.

2.Нимбэгний шүүстэй бүлээн ус нь хоолны шингэц болон гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Ихэнх хүмүүс нимбэгний өөх шатаах чадварыг барагтай л бол мэддэггүй. Гэтэл нимбэг нь хүний бодисыг солилцоог хурдасгахаас гадна бүсэлхий хэсгээр турахад чухал нөлөөтэй. Нимбэгтэй усан дээрээ зөгийн бал нэмж хэрэглэсэн ч болно. Өглөө бүр нимбэгтэй ус уувал гэдэс цэвэрлэгдэж арьс ч мөн өнгөлөг гэрэлтсэн болдог.

3.Байцаа

Байцаа нь биеэс хортой бодисыг хөөх увидастай. Байцааны ашиг тус асар их бөгөөд өөх шатаах үйлчилгээтэй төдийгүй хэвлий хэсгийн таргалалттай тэмцэх үр дүнтэй хэрэгсэл болдог. Биеэс хортой бодис гарснаар хамгийн түрүүнд хэвлий хэсгээр турдаг. Иймээс турахыг хүсч л байгаа бол өдөр тутмын хүнсэндээ байцааг оролцуулах нь зүйтэй юм.

4.Ногоон цай

Ногоон цай нь антиоксидантуудаар баялаг бөгөөд жингээ хаяж буй хүн бүхэнд тустай. Ногоог цайг хэрэглэснээр бодисын солилцоо сайжирч улмаар өөх шатах үйл явц хурдасдаг. Түүнчлэн гэдэс чангарч илүүдэл харвингүй болдог. Ногоон цайндаа нимбэгний шүүс нэмж уувал 2 дахин илүү нөлөө үзүүлдэг. Ууттай болон задгай ногоон цай алиныг нь ч хэрэглэж болох ба буцалсан халуун усанд хийж хандлаад 1 цайны халбага нимбэгний шүүс нэмж, өдөр бүр ядаад 2-3 аягыг уух хэрэгтэй.

5.Алимны цуу : Хэвлийн хэсгээр турахыг хүссэн хүн бүхэн алимны цууг хэрэглээрэй. Мөн алимны цуу нь цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд барихад гол үүрэг гүйцэтгэдэг. 1-2 цайны халбага алимны цууг 1 аяга бүлээн усанд хийж хутгаад хоол идэхээс өмнө ууна. Танд гайхалтай үр дүнг өгнө.

6.Корица буюу сinnаmоn: Корицаг хүмүүс хоолондоо амтлагч болгон ашигладаг. 1/2 цайны халбага нунтаг корицаг аяга бүлээн усанд хийж хутгаад дээр нь бага зэрэг зөгийн бал нэмж хэсэг байлгаад, өглөөний цайны өмнөхөн ууна. Дасгал хөдөлгөөн хийх болон хоолны өмнө ууж хэрэглэвэл үр дүнгээ сайн өгдөг.

7.Тарвас: Тарвас нь усархаг, амин дэмээр баялаг, илчлэг багатай жимс юм. Тарвас идсэний дараагаар хүнд цатгалдах мэдрэмж төрж, дахин юм идэх сонирхолгүй болдог. С аминдэмээр арвин учраас арьс болон эрүүл мэндэд тун сайн. Илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэхээс эмээж байгаа бол тарвас хэрэглэхийг зөвлөж байна. Хэвлий хэсгээрээ турахад яг тохирсон хүнс юм.

8. Кориандрыг мөн л хоол амтлагч болгон түгээмэл ашигладаг. Энэхүү амтлагч нь гэдэс дүүрсэн үед ходоодонд хуримтлагдсан илүүдэл шингэний биеэс гадагшлуулах тустай. Кориандрыг хэрэглэхдээ навч эсвэл үрийг нь буцалсан усанд хийж хандлаад усыг нь шүүж аваад хэрэглэнэ. Уг шүүс нь хоолны шингэцэнд сайнаар нөлөөлж, хэвлийн хэсгийг чангалж, нарийхан болгодог.

9.Байгалийн гаралтай ханд: Гайхалтай үйлчилгээтэй энэ хандад байгалийн гаралтай орцууд ордог бөгөөд хэвлий хэсгээр турахад тустай. Үүнийг бэлтгэхэд 2 литр ус, 1 ширхэг өргөст хэмх, бага зэрэг жижиглэсэн цагаан гаа, 1 ширхэг нимбэг, атга гааны навч хэрэгтэй. Эдгээр орцуудаа усандаа хийж шөнийн турш байлгаад дараа өдөр нь ууна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.