• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Өвөл үсээ хэрхэн арчлах вэ?

Өвөл үсээ хэрхэн арчлах вэ?

Хүмүүс улирал бүхэнд тааруулан арьсаа арчилдагтай адил үсээ ч мөн тухан улиралд тааруулан арчилж байха хэрэгтэй байдаг ажээ. Өвлийн улиралд үс чийгээ их алддаг тул чийгшилт сайтай өгөх шампунь, ангижруулагч, тэжээлийн тос, маск хэрэглэж байх нь зүйтэй юм.

*Шампунь, ангижруулагчаа сонгохдоо ямар химийн бодис нэмж орсныг тайлбар дээрээс нь үз. Химийн бодис их орсон бүтээгдэхүүн үсийг маш ихээр хуурайшуулдаг.
*Үсээ угаахдаа шампуниар хоёр дахин угаа. Эхний удаад хирийг нь арилгана, дараагийн удаад үс, толгойн хуйхны арьс бүрэн цэвэрлэгдэнэ.
*Долоо хоногт нэг удаа гүн цэвэрлэх үйлчилгээтэй шампунь хэрэглэж занш.
*Ангижруулагч байнга хэрэглэж бай.


*Долоо хоногт нэг удаа үсэндээ чийгшүүлэгч ихээр агуулсан далайн замаг болон ногоон цайны ханд агуулсан тэжээлийн тосоор бигнүүр тавь.
*Хэрхэвч нойтон үстэй гадагш гарч болохгүй. Бага зэргийн чийгтэй байсан ч тэр. Заавал бүрэн хатааж байж гадагш гарах хэрэгтэй.
*Толгой нүцгэн явах нь таны үсэнд элдэв төрлийн хорт бодис бүхий утааг шингээж, үсний тэнцвэржилтийг алдагдуулна. Мөн үс хэт даарснаас хуурайших ба толгойн судас нарийс ч үс унаж эхэлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.