сонин хачин
Бидний мэдэх Мrs.M яагаад нүдээ нуудаг вэ?

Бидний мэдэх Мrs.M яагаад нүдээ нуудаг вэ?

Урлагт тэр дундаа үглэх урлагт өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц хоолойгоороо олонд танигдсан тэр нэгэн бүсгүй бол Mrs.M. Түүний донжтой хэв маяг, дуулах содон арга барил залуу үеийнхний анхаарлыг үргэлжид татсаар ирсэн. Түүнээс гадна сонсогчдынхоо хамгийн их сонирхлыг татдаг нэг зүйл нь бол Mrs.M-н нүд.

Тэрээр СТА жүжигчин О.Энхтуулын охин. О.Энхтуул бол тайз, дэлгэцийн урлагийнхан дундаа миссийн эгнээнд зүй ёсоор жагсдаг. Тэгж бодохоор охиных нь нүд олноос нуух онцгой содон зүйлгүй гэж бодогдохоор. Гэвч тэр хэзээ ч нүдээ харуулдаггүй, нууцлаг нэгэн. Өөрийн нүдийг нууж, нууцлаг дүр төрхөөр ялгардаг түүний гэр бүлийн зураг нэгэнтээ ил болсон ч өнөөдрийн Mrs.M-н царайг бүхэлд нь харахыг хүссэн хүмүүс олон бий.

Нүдний шилний цаана чухам ямархан мэлмий хэнийг ажин, тольдож, тэр харцанд амьдралын ямар өнгө шингэн буйг, яагаад байнга нүдээ нуудгийг ялангуяа эрчүүд сониучирхах нь элбэг. Тэрээр шилээ зүүгээд тайзан дээр гарахад өөрөөсөө өөр болчихдог гэдэг юм билээ.

Тэгэхээр рэппер Мrs.M анх л шилтэй гарч олонд танигдсан тэр өөр нэгэн чигээрээ үлдэх, урлагийн дүр төрхөө хадгалахын тулд нүдээ ил гаргадаггүй бололтой. Магадгүй шилгүй үедээ олны танил рэппэр биш, бас өөр нэгэн болдог биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!