• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
арьс арчилгаа
Нүүрний хөлрөлтийг багасгах арга

Нүүрний хөлрөлтийг багасгах арга

Хэт их хөлрөх нь маш таагүй мэдрэмж төрүүлдэг билээ. Нүүрээрээ хөлрөх нь ялангуяа эмэгтэйчүүдэд бүр ч хэцүү. Учир нь нүүрээ будахад нүүрний будаг тогтохгүй амархан арчилчихдаг шүү дээ. Тэгвэл гэрийн нөхцөлд хялбархан аргаар нүүрний хөлрөлтөөс салах аргыг хүргэе.

Алимны цуу, Зөгийн балтай ус

Нэг аяга бүлээн усанд 2 цайны халбага алимны цуу, 2 цайны халбага зөгийн бал хийж сайтар хутгаад өлөн ходоодон дээрээ өдөрт 2 удаа ууна.

Архи ба хоолны цуу: Борын хүчил нэг цайны халбагыг нэг шилэн аяга буцалсан усанд уусган хөргөөд шилэн аяганы 1/4 архи ба хоолны цуу нэмнэ. Энэ бэлдмэлээр нүүрээ арчина.

Шар дэрний навчит цай ( Sage tea)

1 ширхэг пакеттай цайг 200мл халуун усанд хийж 2-3 минут хандална. Өдөрт 2 удаа уух бөгөөд ингэснээр хөлрөлт тань илт багасах болно. Sage нь В витаминаар баялаг бөгөөд үрэвслийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг гайхалтай үйлчилгээтэй. Энэ нь арьсыг хөлрүүлж илүүдэл тослог ялгаруулахаас сэргийлдэг. Цайгаа хандалж уусны дараа цэвэр жимсний шүүстэй хольж маск тавьбал нүүр хөлрөх нь багасдаг. Гэхдээ хамгийн үр дүнтэй арга бол Sage цай уух юм.

Гашилсан сүү: Арьс улайж өвдвөл 1-2 цагийн туршид гашилсан сүүгээр жин тавих хэрэгтэй. Жинг 5-10 минут тутамд солих хэрэгтэй.

Нэмэлт:

Савантай хүйтэн усаар угааж байх нь чухал. Лосьоноор /чийгшүүлэгч /арчих нь тустай. Алимны цууг бага зэргийн устай хольж байгаад нүүрээ арчиж болно. Sage цайгаар нүүрээ шавшиж болно. Хэт хөлрөх нь биеийг усны дутагдалд оруулдаг учир ус сайн ууж хэвшээрэй. Түргэн хоол идэлгүй аль болох эрүүл хоолло.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.