• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандаарай

Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандаарай

Биеийн аль хэсэгт өвдөж байгаа нь мэдрэгдэхгүй, эвгүй мэдрэмж төрж байна уу?

Нүдэнд харагдахгүй иймэрхүү өвдөлтийн үед бид дотор эрхтэн лүүгээ өндийн харж чадахгүй. Гэвч хэвлийн хөндийн аль хэсэгт өвдөлт өгч байгаагаар нь ямар эрхтэн өвчилснийг мэдэж болох юм. Та доорх мэдээллийг ашиглан өвчнөө зөв таньж, тохирсон арга хэмжээг авч эмнэлгийн байгууллагад хандаарай.

1. Нарийн гэдэс

Нарийн гэдэсний өвчлөлийн үед ихэвчлэн хүйсний ойролцоо өвдөлт өгдөг ба гэдсээр их хэмжээгээр хөндүүрлэн өвдөж алхахад хүндрэлтэй болвол нэн даруй эмчид хандаарай.

2.Бүдүүн гэдэс

Хэвлийн хөндийгөөр ялангуяа баруун талаар өвдөнө. Мөн байнга өтгөн хатаж байвал таны бүдүүн гэдэс асуудалтай байна гэсэн үг юм.

3.Уушги

Уушгинд мэдрэлийн судлууд байдаггүй ба уушги өөрөө өвчин мэдэрдэггүй. Гэхдээ уушги өвчилсөн үед цээжээр хүндүүр орж, хүндүүрлэж өвдөх ба хатгуулах, амьсгалахад хүндрэлтэй, ханиах шинж тэмдэг илэрнэ.

4.Зүрх

Зүрх өвдсөн үед цээжээр хүндүүрлэж, мөн зүүн гар, хүзүү, мөрөөр хөшиж өвддөг. Мөн зүрх маш хүчтэй өвдсөн үед биеэ хөдөлгөж амьсгал авахад маш төвөгтэй байх болно.

5.Бөөр

Бөөрний өвдөлтийн дийлэнх нь нурууны өвчнөөр илэрдэг. Гэвч нурууны өвчнөөр ялгарах нь бөөр өвдөхдөө хавирганы өндөрт илүү гүн өвдөлт өгнө.

6.Ходоод

Нурууны харалдаа, хавирганаас үл ялиг доод талд өвдөнө. Улаан хоолой мөн ходоодны өвдөлтийг зүрхний өвдөлтэй андуурах тохиолдох их.

7.Элэг цөс

Хэвлийн хөндийн баруун дээд хэсэгт элэг, цөс байрладаг ба нөгөө л нурууны харалдаа хэсэгт өвддөг. Элэг өвдөхөд аманд гашуун амт амтагдахаас эхлээд шар өвчин тусах хүртэл олон янзын шинж тэмдэг илэрдэг.

8.Мухар олгой

Мухар олгойн хэвлийн баруун доод хэсэгт байрладаг. Харин олгой өвдөх үед хэвлий, гэдэс гээд нилэнхүйд нь өвчин ордог. Мөн баруун хөл рүү сунаж өвдөх, бөөлжих, дотор муухайрах, халуурах шинж тэмдэг илэрнэ.

9. Нойр булчирхай

Хэвлийн хөндийн төв, дээд хэсэгт ходоодны доор байрладаг. Нойр булчирхай өвдөхөд хэвлийл бүхлээр нь хүчтэй өвдөлт мэдрэгдэнэ. Мөн хоол идэсний дараа шууд дээшээ харж хэвтэх нь нойр булчирхай өвдөх нэг шалтгаан болдог юм.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.