• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Сая жилд 1 тохиох тал нь эр, тал нь эм шувуу.

Сая жилд 1 тохиох тал нь эр, тал нь эм шувуу.

Судлаачид биеийн нэг тал нь эм, нөгөө тал нь эр маш ховор дууч шувууг олж илрүүлсэн нь нэг саяд нэг тохиолдох ховор үйл явдал болжээ. Энэ талаар байгалийн дархан цаазат газрын шувуу хамгаалах хөтөлбөрийн менежер Анни Линдсей “Манай судлаачдын багаас гадна хүн бүрийн сэтгэл маш их хөдөлж байна. Энэ бол шинжлэх ухаанчдын анхаарлыг үнэхээр их татлаа. Ийм ховор шувуу харсандаа аз жаргалаар бялхаж байна” гэж ярьжээ.

Шувууны нэг талын далавч нь ягаан, нөгөө талын далавч нь улбар шар өнгөтэй. Ягаан далавчтай талыг эрэгтэй, улбар шар далавчийг эмэгтэй хэсэг гэж судлаачид үзжээ. Генетикийн энэ өөрчлөлт нь шувууны аж төрөхүйд хэрхэн нөлөөлөх эсэхийг судлаачид мэдэхгүй байна. Энэ талаар Линдсей “Энэ байдал нь шувуунд давуу тал болохгүй. Гэхдээ хос болох чадварт нь нөлөөлж магадгүй. Эмэгтэй тал нь өндгөвчний үүргийг гүйцэтгэж, эр шувууг татаж, нөхөн үржих боломжтой эсэхийг бид мэдэхгүй” гэв.

Дууч шувуунд тохиолдсон энэ генийн өөрчлөлт нь аалз, хавч, тахианд тохиолддог үзэгдэл юм. Судлаачид шувууны өдний дээжнээс авч, илүү гүнзгийрүүлэн судлахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.