• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Нүхжилтгүй болмоор байвал шавар маскны 2 ялгааг мэдэхэд л болно.

Нүхжилтгүй болмоор байвал шавар маскны 2 ялгааг мэдэхэд л болно.

Арьс арчилгаанд өргөн хэрэглэгддэг шавар маскны нэгэн төрөл бол CLAY MASK юм. Бас нэгэн өөр төрөл нь MUD MASK бөгөөд хоорондоо төстэй бөгөөд “ШАВАР МАСК” гэж дуудагддаг боловч үйлчилгээний хувьд ихээхэн ялгаатай юм.

CLAY MASK: Арьсны тослогийн түвшинг багасгаж, арьсан дахь хуримтлагдсан бохирдол болоод өөрөөс ялгарсан тослогийг саармагжуулж цэвэрлэдэг учраас батгажилтыг багасгах, гүний цэвэрлэгээ хийж, нүх сүвнээс бохирыг сорж гаргаж байгаа учраас нүхжилт багасгах үүрэгтэй. Тослог, холимог арьсанд зайлшгүй хэрэглэх хэрэгтэй бүтээгдэхүүний нэг. Нүхжилтээс сэргийлэх, нүхжилтээ нэмж томруулахгүй байяаа гэвэл Clay mask-г л чиний сайн найз! Би нэг маскаа байн байн түрхээд байхаар уйдах талтай байдаг учраас хэд хэдэн маск ээлжлээд хэрэглэх дуртай, ягаан ногоон, цагаан гээд.

MUD MASK: Усан суурьтай учраас чийгээ алдсан арьсыг гүний цэвэрлэгээ хийнгээ усан чийгээр хангаж, hydrated болгодог. Арьсны чийгшилд сайн нөлөөтэй тул хуурай арьсанд түлхүү хэрэглэгдэх зориулалттай.
Ихэвчилэн найрлагандаа байгалийн шавар, нүүрс, матча ногоон цай, далайн давс зэрэг агуулдаг. Хуурай арьстай мөртлөө гүний цэцэрлэгээ хиймээр байвал Mud mask тохирохнээ!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.