зөвлөгөө
Хэрвээ та лазер эмчилгээ хийлгэх гэж байгаа бол үүнийг заавал уншаарай.

Хэрвээ та лазер эмчилгээ хийлгэх гэж байгаа бол үүнийг заавал уншаарай.

  1. Лазер эмчилгээ гэж юу вэ?

Арьсны тусгай мэргэшсэн эмч лазер үзэг буюу тусгай багажаар, тусгай өвчин намдаах түрхлэг түрхсэн арьсан дээр эмчилгээ хийхдээ:

  • түлэгдэлтийн сорив
  • шарх сорив
  • үү, мэнгэ
  • батганы сорив
  • бүх төрлийн нөсөө толбо (нарнаас үүссэн, меласма..)
  • арьсны жигд бус өнгө
  • идэвхитэй батга гэх зэргийг эмчилдэг.

Гэвч лазер эмчилгээ бүх хүнд зориулагдаагүй бөгөөд эмчийн үзлэгээр арьс чинь тус эмчилгээг хийлгэхэд тохирох үгүйг эхлээд мэдэх хэрэгтэй. Бага зэрэг эмзэг арьсанд тусгай түрхлэг түрхэж байгаад хийж болдог бол хэт эмзэг мэдрэмтгий арьсанд санал болгодоггүй.

Хамгийн түгээмэл асуугддаг “Батганы сорив” арилгах лазер эмчилгээ:

Лазер эмчилгээ нь анхнаасаа батганы сорив ор мөргүй арилгахад зориулагдаагүй, боломжгүй бөгөөд зөвхөн бүдгэрүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Тав тогтсоны дараа арьс эргэн нөхөн төлжихдөө арай бүдгэрсэн байдлаар эдгэдэг бол зарим тохиолдолд гүн соривтой хүнийх эргээд тэр соривны өнгөөр эдгэх нь бий. Учир нь арьсны өнгөн давхаргыг лазерийн гэрэл болон халуунаар авч байгаа учраас эргэн эдгэх явц нь хүн хүнийх өөр байдаг.

Харин батганы гүн соривыг эмчлэхэд лазер арьсны дотор давхарганд илүү гүн хүрдэг учир эргээд эс шинэчлэгдэж эдгэсний дараа арай бүдэг, жижгэрсэн харагдана.

ЛАЗЕРЫН СӨРӨГ ТАЛ: арьс хавдах

  • улайх , загатнах
  • өвдөлт их
  • цус гарах магадлалтай
  • эмзэгших (ихэнх тохиолдол)

Хүн хүний биеийн онцлогоос шалтгаалах хэдий ч 3-10 хоног эдгэх явц явагддаг бөгөөд эдгээр өдрүүдэд эмчийн өгсөн өвчин намдаах эм, түрхлэгийг түрхэж дараах зүйлсийг мөрдөх хэрэгтэй:

  • нарны шууд нөлөөнд гарахгүй байх. Гэртээ байх, тиймээс цагаа зөв тохируулж лазер хийлгэх (6 долоо хоног орчим)
  • хавдаж байгаа хэсэгтээ хүйтэвтэр зөөлөн жин тавьж бууруулах
  • зөөлөн угааж, чийгшүүлэх. Бусад актив найрлагатай бүтээгдэхүүнээс татгалзах.
  • нүүрээ будахгүй байх.

Лазерийн дараах үр дүн хэзээ ч төгс байдаггүй бөгөөд эмчилгээ хийлгэсний дараа дахин хэд хэд хийлгэх шаардалагатай хүн ч байдаг.

ЛАЗЕР ХИЙЛГЭХИЙН ӨМНӨ АНХААРАХ:

  • Ядаж 2 долоо хоногийн өмнөөс тамхи татахгүй байх
  • Эдгэх явцыг удаашруулах эм витамин уухгүй байх. Жишээ нь Аспирин
  • Нарны тос байнга түрхэж арьсаа хамгаалах
  • 2-4 долоо хоног retinol, AHA BHA гэх мэт гуужуулагч хүчил хэрэглэхгүй байх. Лазер эмчилгээнд ороход арьсны хамгаалалтын давхарга зузаан байвал дараа нь эмзэгших нь бага байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!