• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Би энэ аргаар кимчи дарж үзсэн үнэхээр гоё амттай болдог шүү.

Би энэ аргаар кимчи дарж үзсэн үнэхээр гоё амттай болдог шүү.

Олон ээжүүд хийж туршаад сэтгэл хангалуун байдаг. Би өөрөө 2-3 жор туршиж хийгээд энэ жорыг өөрийн болгож авч байсан юм. Энэ яг Солонгос хүний жор юм байгаан. Би өөрөө кимчи даралгүй бараг жил гаран болжээ.

Орц: – кимчиний байцаа 1 бондгор 1 ш лууван / жижгэвтэр / –

цагаан манжин бага зэрэг / хийхгүй байж болно / –

2 гонзгой ногоон сонгино –

далайн давс 1/2 аяга орчим

Соусанд – 1 бондгор сонгино –

5-6 хумс дунд зэргийн сармис –

тал лийр –

агшаасан цагаан будаа 1/4 аяга / нялцгайвтар агшаавал зүгээр санагдсан / –

1/4 аяга загасны ус –

1/2 аяга гучугарү / хуурай нунтаг улаан перц гэх байх / –

1/4 аяга ус –

2 хуруу орчим цагаан гаа –

2 цайны халбага элсэн чихэр

Хийх дараалал

1. Байцаагаа өөрсдийн дураар хуваагаад сайтар угааж, усыг шүүнэ.

2. Угаасан байцаагаа давхрага давхаргаар Давслаад сайтар холиж, таглаж тавьна.

3. Байцаа зөөлөрч хатуу навчийг нь нугалхад зүсэгдэж хуваагдахгүй уян хатан байвал болсон гэж үзнэ. ( ус их ялгарсан байх бөгөөд минийх ойролцоогоор 2 цаг гарангийн дараа болсон байсан )

4. Бэлэн болсон байцаагаа хүйтэн усаар маш сайн угааж, усыг сэгсэрнэ.

5. Лууван, манжингаа маш нарийн хэрчинэ. 6. Ногоон сонгиноо ташуу нарийн хэрчиж бэлдэнэ.

Соусаа бэлтгэхдээ Сармис, лийр, сонгино, цагаан гаа, элсэн чихэр зэргээ миксэрдээд дээрээс нь загасны ус, гучугарү, усаа хийж дахин миксэрдэнэ.

Будаагаа нэмээд сайн бутарч уустал нь миксэрдэнэ. Бүх орцоо сайн холиод сайн таглаатай шилэн саванд хийгээд хөргөгчиндөө хийчихнэ.

ЖОРЫГ: Хоолны жорууд хуудаснаас

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.