арьс арчилгаа
Будгаа арилгахгүй залхуурч унтаснаас болж арьсанд гарах өөрчлөлтүүд

Будгаа арилгахгүй залхуурч унтаснаас болж арьсанд гарах өөрчлөлтүүд

Будгаа арилгахгүй унтана гэдэг таны бодож байгаа энгийн зүйл биш юм. Таны насжилт болон арьсны асуудал гарах томоохон өөрчлөлтүүдийн үндсэн шалтгаан болно.

1.Арьсны нүхжилтийн нүхийг эрчимтэй томруулна.

Бүх төрлийн нүүрниы будгууд нь найрлагандаа силикон болон эфирийг агуулдаг. Энэ нь арьсны нүхийг байх ёстой хэмжээнээс нь эрчимтэй томосгож, сөрөг нөлөө ихээр үүсгэдэг.

2.Наснаасаа эрт хөгшрөх

Будганд агуулагдах хиймэл орцууд нь арьсыг цагаасаа эрт хөгшрөх шалтгаан болдог ба хүний арьс өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвартай байдаг. Гэвч шөнийн цагаар арилгаагүй будагнаас болон нөхө төлжүүлэх үйл явц нь удааширдаг.

3.Батга гарах

Арьсыг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, батга гарах таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн арьсны бохирдлоос үүдэлтэй толгойтой, толгойгүй олон төрлийн батга үүсдэг.

4. Сормуус унах эрсдэл

Сормуусны будаг болон нүдний будганд их хэмжээний формальдегид агуулагддаг. Эдгээр нь хортой химийн бодсыг агуулж нүд улайлгах, зовхи унжих цаашлаад сормуус унах эрсдэлл оруулдаг.

5.Нөсөө толбыг ихэсгэнэ

Будагны хорт нэгдлүүд нь арьсны гүн даваргад орон арьсны өнгөц даварга дээр нөсөө нэмнэ. Үүнд таны төрөлхийн сэвх, олдмол сэвх, батганы сорви гэдэг зүйлүүд газар аван олшрох болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!