сонин хачин
60 секундад дэлхий дахинд юу болдог гэж бодож байна?

60 секундад дэлхий дахинд юу болдог гэж бодож байна?

Нэг минутад дэлхийг өөрчилдөг хамгийн сонирхолтой үйл явдлуудыг багцлан хүргэж байна. Дэлхийд 60 секундэд 250 хүүхэд мэндэлдэгээс 113 нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур нөхцөлтэй гэр бүлд төрдөг байна.

Нар нэг минутад сансар огторгуйд 60 сая тонн бодис цацдаг аж.

Манай нарны аймаг галактикаар 14,5 мянган километр зам туулдаг.

Ердөө ганцхан минутад дэлхийн нийт гадаргуугаас 960 орчим сая тонн ус ууршдаг байна.

Энэ хугацаанд ирвэс 2 километр замыг туулж чадна.

Харин харцага агаарт 5 километр зам туулдаг.

Францын инженерчлэлийн гайхамшиг болох Bugatti Veyron машин 7 километр давхина.

Бяцхан колибри шувуу богинохон далавчаараа 4 мянган удаа дэвдэг байна.

Хүний биеийн эс бүрт 6 сая орчим химийн урвал явагдана.

Хүн бүр нүдээ 12 удаа цавчдаг.

Nike компани нэг минутад 36 мянган ам.долларын орлого олж чаддаг. Харин хэн ч насан туршдаа ийммөнгө олдоггүй. Энэ хугацаанд Nike компанийн жирийн ажилтан ердөө 0,5 евро олдог байна.

60 секундэд дэлхийд 6 мянган удаа аянга цахилгаан буудаг.

Одот ертөнц 4,5 мянган км-ээр тэлнэ.

Фейбүүкт 2,5 сая пост нийтлэгддэг.

Инстаграмд 216 мянга орчим гэрэл зураг тавигддаг.

Гүүглэ дэлхий нийтийн хэмжээнд 4 сая асуултад хариу өгдөг.

Харин нэг минут үнсэлцэхэд 26 калори шатаадаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!