• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
К-Пoп оддын тоглолтынхоо өмнө барьдаг 7 хоногт 5кг тураадаг дэглэмүүд

К-Пoп оддын тоглолтынхоо өмнө барьдаг 7 хоногт 5кг тураадаг дэглэмүүд

Дуулсан дуунаасаа илүү эгдүүтэй царай, гоолиг биеэрээ охид, залуусын шүтээн болдог оддын гоо сайхны нууцыг сонирхогчид олон. Тэгвэл охидын хамтлагийн гишүүдийн нарийхан хөл, туяхан бэлхүүсний нууц болсон хоолны дэглэмүүдийг сонирхуулья.

Мiss А хамтлагийн дуучин Сюзи Бэе хувьд өглөөний цайндаа тахианы цээж мах амтат төмс идэж тослог багатай сүү уудаг. Харин өдрийн цайндаа бор будаа шинэхэн ногооны холимог зууш зооглож, 18 цагаас хойш юу ч иддэггүй байна. Аялан тоглолтын бэлтгэл, кино зураг авалттай үедээ Сюзи дэглэмээ багахан зөрчиж оройн хоолонд 1 ширхэг амтат төмс иддэг гэнэ. Зөвхөн уг дэглэмийг баримтласнаар илүүдэл жинд санаа зовохгүйгээр амьдардаг гэдгээ Сюзи ярилцлагууддаа дурддаг.

Sistаr хамтлагийн хөөрхөн Дасом Хөөрхөн хэмээн цоллогдсон Дасом One-food diet буюу ганцын дүрэм баримтладаг. Тэрээр энэ зун өргөст хэмхний дэглэм барьж буй гэнэ. Америкийн жүжигчин, илбэчин Пенн Жиллетийн зохиосон энэ дэглэмийг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг хоолзүйчид анхааруулдаг. Гэсэн хэдий ч Дасомын хувьд дэглэм барих шаардлагатай үедээ зөвхөн ганцын дүрэм баримтлан өргөст хэмхээр 14 хоног хооллодог байна.

Өхөөрдөм IU Хүүхдийрхүү гэнэн, өхөөрдөм царайгаараа алдартай дуучин, жүжигчин IU ч гэсэн өөрийн гоо сайхан, бие галбиртаа ихэд анхаардаг байна. Тэрээр өглөөнийхөө цайнд нэгхэн ширхэг алимыг хальстай нь иддэг бол өдрийн цайндаа жигнэж болгосон амтат төмс нэгийг, харин орой хоолондоо уургийн бэлдмэл уудаг байна. Түүний өндөр 161.7 см хэдий ч 44.9 кг жинтэй байдгийн нууц нь хоолны дэглэмтэй нь шууд холбоотой. Бараг хоол иддэггүй ч эрч хүчтэй байлгадаг энэ дэглэмийнх нь гол нууц нь оройн хоолныхоо оронд уудаг уургийн бэлдмэлтэй нь холбоотой гэдгийг IU онцолдог. Харамсалтай нь уургийн бэлдмэлээ хэрхэн бэлдэж, ямар үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг болохоо тэрээр хэзээ ч дэлгэж байгаагүй.

Мөнхийн залуу Лий Хиори Дуучин, жүжигчин, продюсер, телевизийн хөтлөгч гэхчилэн олон ажлыг зэрэг амжуулж, бүгдэд нь амжилт гаргаж чаддаг Лий Хиориг 39 настай гэхэд итгэх хүн цөөн. Мөнхийн залуу Хиори хэмээн цоллогдоод тэрээр хоолны дэглэмийг хатуу чанд баримтладаг учир наснаасаа залуу харагдаж чаддаг гэдэг. Түүний гоолиг биеийн нууц нь ердөө л нимбэгтэй ус аж. Өдөрт 6-12 аяга нимбэгтэй ус уух нь биеийн жингээ барихад туслаад зогсохгүй арьсыг чийглэг, өнгөлөг, цагаан байхад ч нөлөөлдөг гэдгийг Хиори фенүүддээ үргэлж сануулдаг. Мэдээж хэрэг нимбэгтэй ус уухын зэрэгцээ илчлэг багатай, сахар давсгүй хоол иддэг гэдгийг нь санахад илүүдэхгүй болов уу.

Girls Gеnеrаtion хамтлагийнхан Тус хамтлагийн охид бүгд нэг дэглэмээр хооллодог. Ингэх нь багийн ажиллагааны нэг хэсэг төдийгүй бусаддаа саад болохгүй байхад тусладаг байна. Girls Generation-ынхон өдөрт яг 1500 ккал илчлэг авах ёстой. Ийм хэмжээний илчлэг авахын тулд хоолны ерөнхий бүтцээ ч гаргажээ. Үүнд ногоон ургамал 50гр, цэцэгт байцааны 5 ширхэг жижиг булцруу, 150 гр цагаан будаа, 100гр тахианы цээж мах иддэг. Өдөрт 2 удаа яг ижил хэмжээний, ижил орцтой хооллосноор дасгал хөдөлгөөнөөр илчлэг шатаах шаардлагагүй байдаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.