• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Өөрт тохирсон, ээлтэй үнэт чулуугаа мэдээд аваарай.

Өөрт тохирсон, ээлтэй үнэт чулуугаа мэдээд аваарай.

1-р сард төрөгсөд. Анар чулуун, цэнхэр мандлыг сонгож болно. Эдгээр чулуу нь цус алдалтаас сэргийлж, өөдрөг үзэлтэй байлган, хар муу санаа, урвалтаас сэргийлнэ.

2-р сард төрөгсөд. Нил эрдэнэ, циркон. Та хэрвээ согтууруулах ундаа хүртэх дуртай бол Нил эрдэнэ, циркон нь таныг хэт согтохоос хамгаалж чадна.

3-р сард төрөгсөд. Усан биндэръяа чулуу. Манаар ч орлуулж болно. Эдгээр нь усны аюулаас эзнээ хамгаалдаг. Ялангуяа залуу гэр бүлд байвал тун сайн гэдэг.

4-р сард төрөгсөд. Очир алмаз тун сайн зохидог. Мөн болор. Хорон муу санаа, хар хэл ам, муу санаат хүнээс хамгаалж, аз жаргал авчирдаг.

5-р сард төрөгсөд. Маргад эрдэнэ юм. Маргад нь эрүүл энх, урт насыг бэлэгдэж , итгэл найдварыг авчирдаг. Маргадыг гартаамаар ч мөн орлуулж болно.

6-р сард төрөгсөд. Алөксандр чулуу мөн сувд, маргад. Сайн тал нь халдварт өвчнөөс сэргийлэн, цусыг цэвэршүүлж, муу зүүднээс хамгаалан, цөсний үйл ажиллагааг сайжруулдаг.

7-р сард төрөгсөд. Бадмаараг. Мөн сувдыг ч хэрэглэж бопно. Эдгээр үнэт эдлэл хатан зоригийн бэлгэдэл юм. Мөн таныг хуурамч найз нөхөд, хараалаас хамгаална.

8-р сард төрөгсөд. Хризолит, мана юм. Эдгээр чулуу нь оюун уханыг хөгжүүлж, холын аяныг ивээдэг ажээ. Мөн эд юмсыг тань хулгай дээрэм, гэнэтийн аюулаас хамгаалдаг байна.

9-р сард төрөгсөд. Индранил, номин, биндэръя. Эдгээр нь бясалгалын чулуу хэмээн хүндлэгддэг. Учир нь ой ухааныг бэхжүүлж, арьсны өвчнийг эмчилдэг гайхалтай үйлчилгээтэй ажээ.

10-р сард төрөгсөд. Гэрэлтчимэд буюу Opal. Үүнийг итгэл найдварын чулуу ч гэж нэрлэдэг. Солонгын долоон өнгийг гаргадаг, зүрхний өвчнийг анагааж, оюун санааны систөмийг хамгаалж, тайвшруулдаг.

11-р сард төрөгсөд. Молор эрдэнэ. Түүнийг барын нүд, муурын нүд гэсэн чулуунуудаар ч орлуулж болно.Үр дүн нь баяр баясгалангийн чулуу учраас нас уртасгаж, оюун санаааны систөм болон элгийг хамгаалдаг байна.

12-р сард төрөгсөд. Циркон, оюу. Оюун ухаан, ой тогтоолтыг сайжруулж, аян замд ч явахдаа зүүвэл бүхий л үйлсийг бүтээж, аюулаас хамгаалдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.