сонин хачин
Таньд мэнгэ байдаг л биздээ? Тэгвэл түүнийхээ утгыг мэдэх үү?

Таньд мэнгэ байдаг л биздээ? Тэгвэл түүнийхээ утгыг мэдэх үү?

Хүний биеийн хаа сайгүй тавигдсан тэмдэглэгээ бол мэнгэ юм. Энэтхэг болон Хятадуудын хувьд мэнгийг Хувь тавилангийн тайлбар гэж ойлгож хүлээн авч ирсэн. Эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас эхлэн гараг эрхэс өөрийн нөлөөгөө хүнд үзүүлж эхэлдэг. Зарим гариг хүчтэй, зарим нь сулаар нөлөөлдөг. Энэхүү гарагуудын нөлөөллийн үр дүнд хүний биеийн арьсан дээгүүр мэнгийг бий болдог гэж үздэг. Ордууд болон, 6 дахь бүл ордын эзэд, Сар, ангараг, санчир, тэнгэрийн ван зэрэг гараг эрхэс хүний мэнгийг бүтээлцдэг.

Мэнгэ нь түүний өнгө, хэлбэр хэмжээ, байршил зэргээсээ хамаарч өөр өөрөөр тайлбарлагддаг. Та мэнгэний талаар ямар нэгэн дүгнэлт хийхээсээ өмнө мэргэжлийн Одон орон мэнгэний нөлөөлөл судлаачидтай уулзах нь илүү чухал юм. Учир нь гараг эрхэсийн байрлал тус бүрээс хамаараад мэнгэний нөлөөлөл нь өөрчлөгдөж байх талтай.

Байгаль гэдэг бол Хүний амьдрал, улс оронд гарч болох аюул, сүйрлийг сануулж байдаг Үргэлжид анхааруулагч тэнгэрлэг сануулагч юм. Гэвч бид түүний илгээсэн дохиог ойлгож харахдаа алддаг. Мөн байгаль эх чамайг сайн сайханд ч мөн бэлдэж өгдөг. Аливаа муу зүйлс тохиолдохоос өмнө бидэнд мэнгэний өнгөний өөрчлөлт, мэнгэний харагдах байдлын өөрчлөлт, нүүрэн дээрх өөрчлөлтүүд, мэнгэ алга болох гарч ирэх зэргээр дохио өгдөг ч бид үүнийг нь анзаардаггүй. Нууц судлал occult science тэдгээр нууцлаг нөлөө, дохионы талаар тусгайлан судалдаг юм.

МЭНГЭ НЬ ОД ЭРХСИЙН НӨЛӨӨЛЛИЙН ТЭМДЭГЛЭГЭЭ. Одон орон судлалын хувьд ордууд нь хүний биеийн дараах хэсгүүдэд өөрийн тэмдэглэлийг давамгайлан үлдээдэг гэж үздэг.

  1. Хонины орд: Толгой
  2. Үхэр: Нүүр, хүзүү, хоолой, баруун нүд, хамар
  3. Хамтатгах: Гар, мөр, баруун чих, дээд хавирга, баруун гар
  4. Мэлхий: Цээж, хөх, гэдэс, тохой
  5. Арслан: зүрх, элэг, бэлхүүс, нураа
  6. Охин: Бөөр, гэдэс, анус
  7. Жинлүүр: Нууц хэсгүүд Үтрээ, бүсэлхийний хэсэг
  8. Хилэнц: Төмсөг, цавь, хуухнаг
  9. Нум: Гуя, хөл, ташаа
  10. Матар: өвдөг,хумс, өвдөгний нүд
  11. Хумх: хөл, шагай, зүүн чих, шүд
  12. Загас: хөл, зүүн нүд, хөлийн хуруу

Мэнгэнүүд нь тухайн хүний аль ордын нөлөөл давамгайлснаас хамааран тухайн ордод харъяалагдах хэсгүүдэд илүүтэй байдаг. Амьдралын явцад мэнгэнүүд нь гарч ирэн, алга болсоор байдаг. Алга болох, хэмжээ өнгө нь өөрчлөгдөх нь тухайн мэнгэтэй холбоотой хувь тавиланд өөрчлөлт ордог. Товгор мэнгийг WART гэх бөгөөд тэрээр байршсан газраасаа хамааран сайныг билэгддэг. Мэнгэ нь алганы хээ судлалтай хүртэл холбогддог. Мэнгэ нь мөн удамшдаг. Эрэгтэй, эмэгтэй хүний хувьд мэнгэний нөлөөлөл нь харилцан адилгүй. Ерөнхийдөө эрэгтэй хүний баруун талын, эмэгтэй хүний зүүн талд байх мэнгэнүүд нь тухайн хүндээ илүү ээлтэй байдаг. Мэнгэ хосоороо байх буюу өөрөөр хэлбэл хоёр өвдгөн дээр, хоёр эрүүн дээр тэгш хэмтэйгээр байх нь тухайн хүн хосолмол зан төрхтэй гэж үздэг. Ихэнхи тохиолдолд энэ нь хоёр ордоос хамааралтайг харуулдаг. Загас, Хамтатгах г.м

  1. Жижиг цэгэн мэнгэ нь заримдаа тун бага ач холбогдолтой байдаг
  2. Урт нарийн болон том урт мэнгэ нь өлзийтэй
  3. Далий мэнгэ нь дунд зэргийн ач холбогдол үзүүлдэг
  4. Том бөгөөд хэвийн бус мэнгэ нь тийм ч сайн биш
  5. Дөрвөлжин мэнгэ нь муу зүйлсийг холдуулдаг
  6. Гурвалжин мэнгэ нь элдэв янзын үр дүнг үзүүлдэг
  7. Нарийн, урт, үстэй мэнгэ нь эд баялаг алдар нэрийг урьдчилан хэлдэг. Богинохон тачир үстэй мэнгэ нь ядуу байдал, аз жаргалгүй байдлыг харуулдаг
  8. Мэнгэний товгор байдал нь тухайн мэнгэний хүч нөлөөг ихэсгэж өгдөг.
  9. Том дугуй мэнгэ нь сайн, муугийн нөлөөг ихэсгэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!