арьс арчилгаа
Би сайн, чанартай үнэтэй гэсэн бүх гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн. Харин тэд нараас илүү ганц ширхэг “МӨС” л миний арьсны бүх асуудлыг минь шийдсэн.

Би сайн, чанартай үнэтэй гэсэн бүх гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн. Харин тэд нараас илүү ганц ширхэг “МӨС” л миний арьсны бүх асуудлыг минь шийдсэн.

Мөсөөр нүүрээ арчлахын гол ач холбогдол нь мөс нүүрний арсыг агшааж, нүхжилт, суналтыг арилгаж, цусны эргэлт сайжирч, залуу сайхан байлгадагт оршино.

Мөсөө гоо сайханд хэрэгтэй бүтээгдэхүүнтэй холин хэрэглэх нь илүү үр нөлөөтэй. Тиймээс таньд 6 төрлийн мөс бэлтгэн нүүрэндээ хэрэглэх аргаас хүргэе

  1. Алоетэй мөс. Энэхүү мөс нь нүүрний илүүдэл арьсыг гуужуулж өнгийг сэргээ үйлчилгээтэй. Цэвэр зуун настыг мөсөн шоо болгон хөлдөөж хэрэглэнэ.
  1. Өргөст хэмх болон зөгийн балтай мөс. Гялалзсан арьсыг цэвэрлэхэд хөлдөөсөн нүүрний гуужуулагчийг ашиглаарай. Өргөст хэмхүүд нь зөөлөн, цэвэрхэн, арьсыг чийгшүүлдэг. Өргөст хэмхийг нимбэгний шүүс, зөгийн бал нэмж мөсөн шоо хийнэ. Хэрэглэхээсээ өмнө мөсөө 30 секундын турш бага зэрэг гэсгээ. Нүүр, хүзүүндээ шоогоор массаж хийнэ. 5-10 минут байхад хангалттай.
  1. Нимбэгтэй мөс. Нимбэгний шүсийг шилтэй усанд нэмэн мөс болго. Надад итгээрэй, энэ нь таныг сэрээх болно! Түүнчлэн хүйтэн байх нь цусны эргэлтийг сайжруулж, өглөө гэхэд таны нүүр чанга болсон байх болно.
  1. Дан мөс. Хөмсөг зулгаагч ашиглан мөсөө тавиарай.
  1. Эфирийн тостой мөс. Массаж хийхийн тулд бага зэрэг мөсөн шоо, лаванда цэцгийн тайвшруулах эфирийн тосны хоёр дуслыг нэмж, нүүр ба хүзүүнд зөөлөн массаж хийнэ. Массаж болон мөс нь цусны эргэлтийг сайжруулах болно.
  1. Ногоон цайтай мөс. Ногоон цайг усанд хандлан хөлдөөнө. Энэ нь нүдний хар хүрээ болон харалсан арьсанд маш сайн нөлөөтэй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!