• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Xийсвэр хагалгаагаар төрсөн, мөн төрөх гэж байгаа эмэгтэйчүүдэд…

Xийсвэр хагалгаагаар төрсөн, мөн төрөх гэж байгаа эмэгтэйчүүдэд…

Хийсвэр хагалгаагаар хүүхдээ төрүүлэх нь өөрийгөө хянах чадвараа алдахгүй байхаас гадна таазны гэмтэл үүсэхээс сэргийлдэг байна. Гэвч дараа дараагийн жирэмслэлтийн үед дутуу төрөх, ураг амьгүй төрөх магадлалыг нэмэгдүүлдэг гэж энгийн төрөлт болоод хийсвэр хагалгаагаар төрсөн эмэгтэйчүүдийн дунд удаан хугацааны шинжилгээ хийсэн судлаачид хэлж байна. Тэд энэхүү судалгаагаа ямар аргаар төрөхөө сонгож, төрөлтийн төлөвлөгөөгөө хийхэд нь туслах зорилгоор хийсэн гэж “Рlos Medicine” эрүүл мэндийн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Дэлхий дахинд хийсвэр хагалгаагаар төрөх эмэгтэйчүүдийн тоо өссөөр байгаа юм. Баруун Европын орнуудад 2016онд нийт төрөлтийн 24,6%, Хойд болон Өмнөд Америкийн орнуудад 32-41% нь хийсвэр байсан гэж Эдинбургийн хааны төрөх газрын мэргэжилтнүүд мэдээллээ.

Олон эмч төрөхийн хүндрэлээс болж хийсвэр хийх шийдвэр гаргадаг боловч анагаахын үүднээс аваад үзэхэд ийм хагалгаа хийх зайлшгүй шаардлага байдаггүй байна. Өөрөөр хэлбэл эхчүүд өөрсдөө төрөх болон төрөлтийн хүндрэлээс болж хүүхдэд нь ямар нэг ужиг өвчин үлдэх вий гэдгээс болгоомжлон хийсвэр хагалгааг сонгодог байна. Барууны орнуудад хийсвэр хийлгэснээс болжгарах хүндрэл, бохирдол хэдий бага байдаг боловч энэ талаар эхчүүд мэдээлэл багатай байдаг бол дараа нь гарах үр дагаварын талаар эмэгтэйчүүд эмчтэйгээ зөвлөлддөг боловч энэ талаар хангалттай судалгаа байдаггүй гэж эрдэмтэд ам нэгтэй баталж байгаа юм.

Хэдийгээр эрдэмтдийн дэвшүүлсэн энэ таамаг ажиглалтаас гарсан, одоогийн байдлаар бүрэн батлагдаагүй ч гэсэн та хийсвэр хагалгаа хийлгэхээр төлөвлөж байгаа бол өмнөх болоод дараах үр дагаваруудыг нь сайн судлах хэрэгтэй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.