• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Хоолойн өвдөлт, халуурах зэрэг бүх төрлийн өвчнийг хурдан анагаах аргууд. Таньд хэрэг болно гэж найдая!!!

Хоолойн өвдөлт, халуурах зэрэг бүх төрлийн өвчнийг хурдан анагаах аргууд. Таньд хэрэг болно гэж найдая!!!

Бид бүгд л эмчид хандах хэмжээний ноцтой биш ч гэлээ тэвчихэд хэцүү янз бүрийн халдвар, үрэвсэлтэй нүүр тулгардаг шүү дээ. Тэгвэл азаар эдгээр үрэвслийг гэрээр эмчлэх маш олон арга байдаг байна. Тиймээс бидэнд хамгийн түгээмэл тохиолддог халдвар болон үрэвсэлийг богино хугацаанд гэрийн нөхцөлд үр дүнтэй эмчлэх энгийн аргуудыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.

Хоолойны өвчин бол вирус, бактериас үүсдэг өвчнүүдийн хамгийн түгээмэл нь өвчний нэг юм. Хоолой хөндүүрлэж өвдөх нь маш зовиуртайгаас гадна үүнээс болж ихэнх хүмүүс халуурч аль болох л хурдан эдгээж хурдхан шиг л салахын түүс болдог шүү дээ. Тэгвэл хоолойн өвдөлтийг гэрийн нөхцөлд дараах аргыг хэрэглэж анагааж болох энгийн аргуудыг дуулгая

Лемон, цагаан гаа. Хоолойн өвдөлтийг анагаах бэлдмэл бэлдэхийн тулд цагаан гаагаа буцалсан усанд хийж сайтар хандлах хэрэгтэй. Ингэхдээ энэхүү хандалсан усаа халуун байхад нь орцоо хийвэл эмчилгээний чанараа алдах учир усыг хөрсний дараа лемоны шүүс, зөгийн балаа дээр нь нэмж хийнэ. Дараа нь бэлэн болсон хандаа бүлээнээр нь бага багаар уувал үр дүн сайтай байх болно

Чийгтэй агаараар амьсгалах нь хоолойн өвчнийг намдаах хамгийн энгийн аргуудын нэг юм. Халуун шүршүүрт орох эсвэл халуун уураар хоолойгоо утах хэрэгтэй. Хэрвээ та халуун уураар хоолойгоо утхаар шийдсэн бол халуун усандаа хэдхэн дусал халуун чинжүүний тос дусаах нь илүү үр дүнтэй байдаг байна.

Тамхи бүү тат. Таны хоолой өвдөж байгаа үед тамхи татах нь хоолойг өвтгөж, хуурай ханиалгуулдаг учир өвчнийг намдтал тамхи татахгүй байх хэрэгтэй юм. Мөн дам тамхидалт нь ханиалганд сөрөг нөлөөтэй учир тамхи татдаг хүмүүстэй ойр байх хэрэггүй гэдгийг зөвлөж байна.

Хамрын хөндий үрэвссэнээр нүүр чинэрэх, толгой өвдөх, хамар битүүрэх, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Энэ төрлийн үрэвслийг дараах аргаар намдааж болно. Үүнд:Хамрын хөндий орчмоор 5-10 минут бүлээн жин тавьснаар хамрын хөндийг хөдөлгөөнд оруулж, битүүрлийг арилгана.

Давстай усаар хамраа зайл. Үүнийг гэрийн нөхцөлд 1 стакан усанд тал цайны халбага давс хийж хэрэглэнэ.

Халуун ногоотой хоол идэх хэрэгтэй. Энэ нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм шүү.

Нүүрний цэгүүд дээр дарах нь энэ төрлийн өвдөлтийг намтаах бас нэгэн арга юм. Хөмсөгний голд байрлах цэг, хамрын хоёр талд байрлах цэгүүд дээр дарах нь өвдөлтийг намдааж, хамрын битүүг арилгадаг давуу талтай юм

Арьсны үрэвсэл. Гарал үүслээс нь хамаараад арьсны үрэвслийг бактерийн, вирусийн, мөөгөнцөрийн, шимэгч хорхойн гэсэн 4 төрөлд хувааж үздэг бөгөөд тус бүрт нь өөр өөр төрлийн эмчилгээ хийдэг байна. Гэрийн нөхцөлд хийх эмчилгээ нь бүх төрлийн арьсны үрэвслийг дарах үйлчилгээтэй байдаг. Хүйтэн жин тавих нь арьс загатналтыг багасгадаг учир өдөрт ойр ойрхон тавих нь зүйтэй. Илүү үр дүнтэй болгохын тулд хүйтэн жингээ алимны цууг 1:1 харьцаатайгаар устай хольж бэлдэнэ үү. Ингэснээр бактерийг халдваргүйжүүлэх үйлчилгээтэй юм

Арьсны үрэвсэл:Цайны модны тос нь үрэвслийг намдааж халдвар тархахаас сэргийлэх тустай юм. Үүнийг оливийн тос, эсвэл алоэтой холиод үрэвсэлтэй хэсэгтээ түрхвэл хурдан эдгэрдэг байна

Кокосын тос мөөгөнцрийн эсрэг эм болдог бөгөөд арьсыг маш сайн зөөлрүүлэх үйлчилгээтэй юм. Өдөрт бага багаар үрэвссэн хэсэгтээ түрхвэл богино хугацаанд үр дүнгээ өгөх болно

Хоолны дэглэм. Мөн арьсны үрэвсэлийн үед хоолны дэглэмээ өөрчлөхийг санал болгож байна. Та сармис, цагаан гаа, зөгийн бал зэрэг бактери болон үрэвслийн эсрэг хоол хүнс түлхүү хэрэглэх хэрэгтэй. Мөн тараг нь бактерийг устгах пробиотик агуулдаг учир өдөр тутамдаа хэрэглэвэл үр дүн сайтай юм. Бас арьсан дээрээ шууд түрхэж хэрэглэвэл үр дүнгээ хурдан үзүүлдэг байна.

Нүдний үрэвсэл. Нян, мөөгөнцөр, вирус зэрэг нь нүд, хамар орчмоор халдварласанаар нүд загатнах, улайх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Ийм нөхцөлд та дараах аргуудыг хэрэглээрэй

Буцалсан бүлээн усанд давс хийж нүдээ өдөрт хэд хэдэн удаа шавших хэрэгтэй. Ингэснээр таагүй мэдрэмжийг бууруулж, нүдэн дэх pH-ийн түвшинг тэнцвэржүүлж, бактерийг устгах ач тустай юм.

Дүрдэг цай, өргөст хэмх. Дүрдэг цайг нүдэн дээрээ жин болгож тавих нь улайлт, үрэвслийг бууруулах давуу талтай юм. Энэхүү аргыг та заавал нүд өрөвссөн, улайсан үедээ хэрэглэх биш энгийн үед ч цайгаа уусныхаа дараа цайны уутаа бүлээнээр нь 10-15 минут нүдэн дээрээ тавьж байгаарай. Мөн дүрдэг цайны оронд өргөст хэмхээр ч жин тавьж болно.

Хоолны хордлого. Бид заримдаа идэж, ууж буй зүйлсдээ анхаараал хандуулаагүйн улмаас хоолны хордлогонд орох үе байдаг шүү дээ. Ийм үед танд бөөлжиж, суулгах, гэдэс өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дараах арга хэмжээг аваарай.

Ургамлын гаралтай цай. Дотор муухай оргилтыг арилгахын тулд ургамлын гаралтай цай уугаарай. Мөн гаа (Peppermint), алтан товчийн цай (Chamomile) зэрэг нь ходоод гэдэсийг тайвшруулахаас гадна цочролыг багасгаж халдварыг саармагжуулах тустай юм.

Нүүрсэн эм. Нүүрсний бэлдмэл буюу нүүрсэн эм нь хоолны хордлого гэдэсний дүүрэнгэнд тустайгаараа алдартай юм. Хүмүүс үүнийг нэг их үр дүнтэй гэж үздэггүй ч гэлээ хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргуудын юм шүү. Энэ нь хорт бодис, бактерийг өөртөө шингээн гадагшлуулах замаар биеийг тань цэвэрлэх үйлчилгээтэй юм

Гадил. Хэрэв та суулгаж байгаа бол гадил жимс идэхийг зөвлөж байна. Учир нь гадил жимс нь өөртөө кали хэмээх суулгалт намдаах бодис агуулсан байдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.