зөвлөгөө
Бурхан минь ингэж нэг “Давхар эрүүнээсээ” салах гэж..

Бурхан минь ингэж нэг “Давхар эрүүнээсээ” салах гэж..

Хичнээн жин хассан ч, давхар эрүү арилахгүй үлдэх тохиолдол их. Тиймээс зарим бүсгүйчүүд гоо сайхны хагалгаанд хүртэл ордог байна. Монгол улсад хийгдэж буй нийт гоо сайхны хагалгаануудын дийлэнх нь нүдний давхраа болон давхар эрүү авахуулах хагалгаа байдаг. Харин бид та бүхэндээ хагалгаанд оролгүйгээр дасгалын аргаар нүүрээрээ турах шилдэг аргуудыг хүргэж байна.

Дасгал №1: Эрүүгээ өргөх дасгал нь давхар эрүүтэй болохоос сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Дасгалыг хийхдээ цэх зогсоод толгойгоо гэдийлгэж тааз руу харна. Дараа нь уруулаа цорвойлгох бөгөөд 5 секунд болоод амарна. Энэ маягаар 10-аас 20 удаа хийх хэрэгтэй.

Алхам №2: Мөн цэх зогсоод толгойгоо баруун зүүн тийш ээлжилэн эргүүлээрэй. Дараа нь зураг дээрх шиг хоёр тал руу гаа толгойгоо гэлжийлгэн гараараа татна.

Алхам №3: Зураг дээрх шиг толгойгоо гэдийлгээд хацараа сороорой. Энэ маягаар 10 секунд болоод амрах хэрэгтэй. Өдөрт 3 удаа хийхэд хангалттай шүү.

Алхам №4: Зураг дээрх шиг хацраа сорж, уруулаа цорвойлгоод 5 секунд болоорой. Дараа нь амраад үргэлжлүүлэн 10-аас 20 удаа давтан хийх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!