сонин хачин
Гэрээс хүүхдүүдийн минь өлгий даавууг авчруулсан бол!! өнөөдөр миний 2 ихэр охин 25 настай, ижлээрээ инээж баясаад, эрүүл саруул гүйж явах байсан… .

Гэрээс хүүхдүүдийн минь өлгий даавууг авчруулсан бол!! өнөөдөр миний 2 ихэр охин 25 настай, ижлээрээ инээж баясаад, эрүүл саруул гүйж явах байсан… .

Өнөөдөр улс даяар дуулиан, шуугиан болоод байгаа энэ үйл явдлыг хараад 25 жилийн өмнө амьдралд минь томоос том хар толбо үлдээсэн гашуун, гунигт өдрийг эргэн саналаа… .

1996 оны 3 сарын 2.
7 сартай жирэмсэн би гэнэт өвдөж, Эх нялхсын эмнэлэгт түргэнээр ирсэн юм.. Тэгээд тогтоох тариа хийсэн ч нэмэр бололгүй өвдсөөр төрөх орон дээр гарлаа . Гэтэл намайг төрөх орон дээр гарахад эмч нь ” ЗАЗА, ДАВТАН ТӨРӨГЧ, ТЭГЭЭД Ч ДУТУУ ЮМ ЧИНЬ ГАЙГҮЙ БИЗ. ЧИ ТӨРҮҮЛЧИХ” гэж эх баригчдаа хэлээд гараад явчихсан⁉️. Тэгсэн миний аз дутахад тэр эх баригч үнэхээр сэтгэлгүй, хариуцлагагүй хүн таарсан юм билээ . Манай гэр бүл тэр хүнд одоо хэр нь гомддог . Яагаад гэж үүЯагаад гэвэл тэр хүйтэн сэтгэлтэй, харгис авгай 2 ихэр охины минь түрүүлж гарсныг цаад өрөөндөө оруулж тавьчихаад эргэж ирснээ ” ӨӨӨ, ДАХИАД НЭГ БАЙГАА ЮМУУ? ЭНИЙГ ОДОО ХЭЗЭЭ ГАРНА ГЭЖ ХҮЛЭЭЖ БАЙХАВ ДЭЭ” гэснээ 2 дахь охиныг минь шууд татаад гаргаад ирсэн. Гэтэл ихэр хүүхэд 2 удаа өвдөж төрдөг гэдгийг тэр эх баригч мэдэхийн дээдээр мэдэж байсан.

Тийм болоод ч тэр муухай үгсийг амнаасаа гаргасан байж таарна биздээ?. Тухайн үед тэр үйлдлийн хор урхагийг мэдэх сөхөөгүй бага залуу ч байж, бас эмч, эмнэлэгт итгэж найддаг байж…. Эх баригчийн тэр үйлдлээс болж өвдөөгүй байхад хөлөөр нь огцом суга татан авсан 2 дахь охин минь тархиндаа цус харван, улмаар 4 мөч нь саажин, насан туршдаа хэвтрийн болсон . Харин ихрийн өрөөсөн, түрүүлж гарсан охиныг минь яг өчигдрийнх шиг үйлдэл энэ хорвоогоос явахад хүргэсэн юм .
Төрөх тасгаас дутуу нярайн тасаг руу шилжүүлэхдээ гэрээс хувцас, өлгий ирэхийг хүлээлгэлгүй намайг халат, тавчиктай, 2 ихэр нярайг минь эмнэлэгийн нимгэн өлгийтэй авч явснаас болж 1,400-хан кг дутуу төрсөн нялх үр минь тасагт орохдоо л даарч бээрээд бараг байхгүй болчихсон байсан… .. Би нэг охиноо, сувилагч нөгөө охиныг минь тэврээд эмнэлэгийн гадуур, хойгуур нь тойрч гүйх шахам явсаар нярайн тасаг руу орсон ч инкубаторт халуун дулаан байх ёстой нялх үр минь ганцхан дан өлгийтэй шууд гадаа гарсан болохоор яаж ч тэсэхэв дээ . Хэдий хаврын сар гарсан байсан ч тэр өдөр цасаар шуурч хуйсагнасан муухай өдөр байсан болохоор би сувилагч, асрагч нараас гадаа хүйтэн байна, гэрээс хүн ирэхээр шилжиж болохгүй юмуу гэж гуйсан ч “ОЙРХОН ЮМ ЧИНЬ ГАЙГҮЙ ЭЭ, ГҮЙГЭЭД Л ОРЧИХНО” гээд миний үгийг сонсоогүй дээ.

Одоо би Эх нялхасын эмнэлэгээр орох нь битгий хэл хажуугаар нь ч явах дургүй.

Тэр үед

  1. Эмч нар нь ажилдаа хариуцлагатай байж намайг төрөхөд хажууд байсан бол‼
  2. Эх баригч нь сэтгэл гаргаж 2 ихэр хүүхдийг минь жам ёсоор нь төрүүлсэн бол‼
  3. Дутуу нярайн тасагт шилжүүлэхдээ гэрээс хүүхдүүдийн минь өлгий даавууг авчруулсан бол‼ өнөөдөр миний 2 ихэр охин 25 настай, ижлээрээ инээж баясаад, эрүүл саруул гүйж явах байсан… . Гэтэл НЭГ НЬ БУРХНЫ ОРОНД, НӨГӨӨ НЬ БАЙНГЫН АСАРГААНД… . гэж бодохоор л би тэр эмнэлэгийн хажуугаар гарах бүрдээ зүрх шимширч, сэтгэл өвддөг.
    Манай улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын энэ завхрал, доройтол, хүнд суртал, ажилдаа хариуцлагагүй, сэтгэлгүй ханддаг байдал олон хүний амь насыг зүй бусаар авч, олон хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болгож байгааг одоо өөрчлөх, шинэчлэх цаг үнэхээр болсон.‼Эмч, эмнэлэгийн буруугаас болж над шиг насан туршдаа шаналж яваа 100 гаруй мянган аав ээжийн өмнөөс би уйлан байж энэ постыг бичлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!