зөвлөгөө
Эрчүүдэд ямар бүсгүй таалагддаг вэ?

Эрчүүдэд ямар бүсгүй таалагддаг вэ?

Хэрхэн эсрэг хүйстэндээ сайхан харагдах вэ? гэсэн асуултын хариуг хүн бүр мэдэхийг хүсдэг. Тэгвэл энэхүү асуултанд шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгчээ. Уг нээлт нь эрчүүд зөвхөн хөөрхөн, туранхай бүсгүйчүүдэд татагддаг гэсэн таны бодлыг орвонгоор нь эргүүлэх болно.

  • Биеийн галбир. Эрэгтэй хүн эсрэг хүйстнээ хараад л өөрийн эрхгүй түүнтэй хүүхэдтэй болж болох эсэх талаараа боддог гэнэ. Тийм ч учраас эрчүүд нарийн бэлхүүс, том таазтай бүсгүйчүүдэд дуртай байдаг гэнэ. Эрүүл чийрэг бие хаатай бүсгүйчүүдэд эрчүүд үргэлж татагдаж байдаг. Судалгаагаар, эмэгтэйчүүдийн тааз, бэлхүүсний харьцаа 7:10 байх нь хамгийн төгс зохицол гэж үздэг байна.
  • Хөмсөг бол яахын аргагүй бидний гадаад төрхөнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Биднийг сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд хөмсөг оролцдог. Зөв хэлбэртэй хөмсөг таныг сайхан харагдуулахаас гадна эрчүүдийн харцыг таны нүд рүү чиглүүлдэг юм. Харин нүдэнд бусдыг өөртөө урхидах нууц байдаг.
  • Нүүр царайны харьцаа нь гадаад байдлаараа бусдыг татах хамгийн чухал зүйлүүдийн нэг юм. Энэ нь бидний тархи тэгш тэнцүү харьцаатай царай төрхийг илүү хурдан тогтоож, хүлээж авдагтай холбоотой. Мэдээж хэрэг, 100% тэнцүүхэн царайтай хүн олно гэдэг боломжгүй. Нүүр тань хэдий чинээ тэнцүүхэн байна тэр зэргээр хүний анхаарал татах болно.
  • Инээмсэглэл. Мэдээж хэрэг эрчүүдийг өөртөө татах хамгийн гол хүчин зүйл бол дур булаам инээмсэглэл гэдэгтэй хэн ч маргахгүй. Эрчүүдэд бүсгүйчүүдийн инээмсэглэл нь илүү нээлттэй, сээтэгнэхэд бэлэн байгаа мэт харагддаг байна. Гэхдээ бас тийм ч энгийн бишээ. Эрчүүд бүсгүйчүүдийн шүдэнд их анхаардаг гэнэ. Энэ нь бүсгүйчүүд заавал Холливудын одод шиг яралзсан цагаан шүдтэй байх хэрэгтэй гэсэн үг биш. Ямартай ч амнаас нь эвгүй үнэр үнэртдэггүй, учиргүй шав шар шүдтэй биш бол болчих нь тэр. Мөн шүдний эрүүл мэнд нь биеийн эрүүл мэндийг илэрхийлж байдагтай холбоотой.
  • Уруул. Ямар ч эр хүн үнсмээр уруултай бүсгүйд л илүү татагдана. Тэгвэл “үнсмээр уруул” гэж ямар уруул вэ? Хэдийгээр бүсгүйчүүд уруулаа бумбагар, том болгох гэж олон төрлийн арга хэрэгсэл ашиглаж ирсэн ч судалгаагаар эрчүүд дунд зэргийн хэмжээтэй уруулыг илүүд үздэг гэсэн үр дүн гарчээ. Уруулын будагны талаар мартуузай. Манчестер их сургуулийн явуулсан судалгаанд, эрчүүд уруулаа будсан эмэгтэйг 7 секунд хүртэл ажигладаг гэсэн байна.
  • Нүд Эрчүүд том нүдтэй бүсгүйчүүдэд дуртай байдаг нь бас шалтгаантай. Хүн дурласан хүн рүүгээ харахад нүднийх нь хүүхэн хараа томордог. Тийм ч учраас том нүдтэй хүн илүү аз жаргалтай, дур булаам харагддаг юм.
  • Өнгө Өмсөж яваа хувцасныхаа өнгөөр дур булаам байдлаа тодотгох боломжтой. Улаан өнгө нь эрчүүдэд хамгийн их таалагддаг өнгөөр тодорсон бөгөөд гол шалтгаан нь хайр дурлал, хүсэл тачаалыг илэрхийлдэгтэй холбоотой. Гэхдээ богино хар даашинз ч бас таныг ухаалаг, өөртөө итгэлтэй гэдгийг харуулах болно.
  • Зогсолт Таны зогсолт, биеэ авч яваа байдал ихийг өгүүлнэ. Ихэвчлэн, унжгар, өөртөө итгэлтэй бус хүмүүс л сулбагар, бөгтөр зогсдог. Харин дур булаам, өөртөө итгэлтэй бүсгүйчүүд цэх сайхан зогсдог байна. Таны зогсолт тань анхны сэтгэгдэл үлдээхэд чухал нөлөө үзүүлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!