• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Хараа маань маш муудаж бүр хараагаа 0-лүүлэх гэж байлаа. Гэтэл үүнийг надад эгч минь зөвлөж Хараа минь “-5аас -1” болтлоо сайжрав…

Хараа маань маш муудаж бүр хараагаа 0-лүүлэх гэж байлаа. Гэтэл үүнийг надад эгч минь зөвлөж Хараа минь “-5аас -1” болтлоо сайжрав…

Би нэгэн ухаалаг эмэгтэйн хувийн хичээлд саяхнаас явж эхэлсэн юм. Сурах бичиг эсвэл толь бичгээ нээхээрээ багш маань нүдний шил зүүнэ.
Нэг удаа сургалтандаа иртэл өндөр настай багш англи хэл дээрх сониныг шилгүйгээр уншиж байгааг харлаа. Түүнийг би линз зүүжээ гэж бодтол үгүй байсан юм…
Багш сүүлийн хэдэн өдөр хараагаа сэргээх тусгай дасгал хийж эхэлсэн байжээ. Тэрээр гэртээ элдэв янзны зурагтай жижиг хуудас нааж, тэр зураг дээр хараагаа төвлөрүүлнэ.
Энэ дасгалаас гадна үр дүнтэй нэгэн бүтээгдэхүүн хэрэглэсэн байна… Бид сониуч уншигч нартаа нууцыг нь дэлгэхээр яарлаа.
1. Хөшиг дасгал
Хоёр минутын турш нүдээ хурдан анивчуулахыг хичээгээрэй. Нүдний цусан хангамжийг сайжруулна.

2. Цонхон дээрх цэгэн дасгал
Энэ дасгалыг гүйцэтгэхийн тулд цонхон дээрээ лент наана. Дараа нь цонхны цаана байрлах холын объектыг хэдэн секунд хараад цонхон дээрх цэг рүү шилжинэ. Энэ дасгалыг 30 секунд хийнэ. Удалгүй дасгалыг хүндрүүлэх буюу холын объектыг дөрөв болгож харна.

3. Том нээсэн нүд
Эгц суугаад 5 секунд нүдээ аниад дараа нь томоор нээнэ. Дасгалыг багадаа 10 удаа хийгээрэй.

4. Нүдний иллэг
Гурван хуруугаараа дээд зовхио зөөлөн дарна. 1-2 секундын дараа хуруугаа авна. Дасгалыг 3-аас илүү удаа хийнэ.

5. Контраст усан иллэг
Өдөрт хоёр удаа нүдний контраст шүршүүрт орно. Өглөө – нүдэндээ эхлээд халуун усаар дараа нь хүйтэн усаар угаана. Орой эсрэг хэмээр буюу эхлээд хүйтнээр дараа нь халуунаар угаана.

6. Нүдээр буудах дасгал
Дасгалыг үр дүнтэй хийхийн тулд хэд хэдэн зураг хэвлэж ханан дээр өлгөнө. Дасгалыг зурагт заасан чиглэлийн дагуу гүйцэтгээрэй: дээш, доош харах – маш хурдтай, тойрог зураг – цагийн зүүний дагуу болон эсрэг, нүдээрээ ташуу зураас зурах зэрэг.

Нүдний хараа муудах бас нэгэн шалтгаан бол холестерины өндөр хэмжээ болдог. Холестерины хэмжээг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй хүнс бол сармис. Та бүхэндээ сармисны орцтой хараа сэргээх жорыг танилцуулж байна…


Хараа сэргээх арга
Орц: 10 х.х цэвэр зөгийн бал
10 хумс сармис
4 нимбэг
100 мл маалингын үр/хүйтэн шахалтаар

Бэлдэх арга:
Арилгасан сармис, хэрчсэн нимбэгээ блендерт хийж каш шиг болтол нь холино.
Зөгийн бал, тосоо нэмээд сайтар хутгана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.