зөвлөгөө
Өтгөн хаталт таныг зовоож байна уу? Өтгөн хатах нь биед маш муугаар нөлөөлөхөөс гадна…

Өтгөн хаталт таныг зовоож байна уу? Өтгөн хатах нь биед маш муугаар нөлөөлөхөөс гадна…

1.Өтгөн хаталт гэж юу вэ?
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширснаас, өтгөн хаталт үүсдэг. Ихэвчлэн эрүүл бус хооллох хэв маяг, муу зуршил, зарим нөхцөлд хөдөлгөөний дутагдлаас өтгөн хатаж болно.

Бусад шалтгаанд: стресс, нойргүйдэл, шингэний дутагдал ширхлэг багатай хоол хүнс хэрэглэх зэргүүд ордог.Мөн удаан хугацаагаар өтгөн хатах нь, эдгээрээс ч илүү ноцтой зүйл байж мэдэх юм. Хэрэв таны хэвлий хэсгээр хүчтэй хатгуулж өвдөх, бие илэрхий суларч эхэлвэл, дариу эмчид үзүүлж, шаардлагатай арга хэмжээг авахуулаарай!

2.Гэрийн нөхцөлд эмчлэх арга. Хэрэв та 2 хоног болон түүнээс дээш хугацаагаар хүндээр бие засаагүй бол гэрийн нөхцөлд гэдэс цэвэрлэх бэлдмэлийг бэлдэж, яаралтай арга хэмжээ авах нь чухал. Учир нь бид өдөр бүр өтгөнөө гаргахгүй байснаар гэдэсний түгжрэл болох, мөн хорт бодис биед тархах аюултай. Ингээд гэдэс цэвэрлэх бэлдмэлийг хэрхэн бэлдэх тухай дуулгая.

Орц: Ясгүй хар чавга – 1 аяга
Буцалсан ус – 5 аяга
Хийх арга:

Хар чавгаа жижиглэн хэрчиж, буцсан халуун усандаа хийж хандалж тавина. Хандаа тасалгааны хэмд хөргөж түүнээсээ амны халбагаар өдөрт 3-4 ууж хэрэглэнэ. Бэлдсэн хандаа тарагтай хамт ууж болно.
Энэхүү бэлдмэл нь, бүхий л насны хүмүүс хэрэглэсэн ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд үр дүн нь тэр дариу мэдэгддэг байна. Хар чавганы найрлаганд, байгалийн эслэг, сорбитол, болон сахар агуулагддаг. Та тус аргыг тогтмол хэрэглэж заншвал, таны өтгөн дахиж хэзээ ч хатахгүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!