• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Хагарч, хуурайшсан өсгийг эмчлэх энгийн арга.

Хагарч, хуурайшсан өсгийг эмчлэх энгийн арга.

1.Хөлөө сайтар угааж, үхэжсэн арьсыг гуужуулах хэрэгтэй. Юун түрүүнд та хөлөө сайтар үрж угаан, илүүдэл үхэжсэн арьсаа унагаж байх хэрэгтэй. Ингэснээр арьс зөөлөрч, хагарах нь багасна. Гэвч зөвхөн угаагаад эдгэхгүй учраас айл бүрт байдаг, хувцасны бөөс цэвэрлэх уушгин чулуугаар эвэршсэн хэсгийг үрээрэй. Хагарсан өсгийг сөргүүлж үрэх нь хөлийг үрэвсүүлэх хандлагатай учир болгоомжтой хандах нь чухал. Ийнхүү зөөлөн, тойрог хэлбэрээр өсгийгөө сайтар үрж, зөөлрүүлсний дараа бүлээн усаар угаана. Энэ маягаар хэд хэдэн удаагийн давтамжтай үрснээр хөлийн ул зөөлөрч, сайхан болдог.

2.Сайтар чийгшүүлэх хэрэгтэй. Хөл хуурайших, өнгөө алдах, хагарч сайртах нь чийгшил дутсанаас болдог юм. Тиймээс та хөлөндөө чийгийг харамгүй өгөх хэрэгтэй. Үүний тулд чийгшил сайтай, элдэв үнэргүй тос түрхээрэй. Ялангуяа шөнө унтахдаа тос түрхээд оймс өмсөөд унтвал арьс зөөлөрнө. Мөн халуун шүршүүрт орох, хөлөө сайтар угаасны дараа түрхвэл илүү үр дүнтэй.

3.Газрын тосны царцмагаар хумсаа арчлах нь. Ялангуяа өсгийтэй гутал, бариу гутал өмсөхөөр хөлийн эрхий хуруу, хөлийн хажуу тал эвэршиж, хатууран шархлах тохиолдлууд цөөнгүй. Тиймээс хэрвээ таны хуруунууд энэ мэт өвчилсөн бол газрын тосны царцмаг, эсвэл зуун настын шүүсийг түрхэн, хөндөхгүй байх хэрэгтэй. Мөн хумсыг хэт их ургуулалгүй зөв авах хэрэгтэй. Хумсыг лав авах нь шархлуулах, үрэвсүүлэх хандлагатайг санаарай.

4.Савантай, халуун усанд хөлөө дүрж болохгүй. Эвэршиж, хагарсан хөлийг шууд савантай халуун усанд дүрэх нь аюултай юм. Энэ үед хөл маш мэдрэг болдог учраас хорсож, өвдөж зовиурладаг. Тиймээс хөлөө эхлээд бүлээн усанд дүрж дасгах хэрэгтэй. Ийнхүү усанд 5 минут орчим дүрж зөөлрүүлсний дараа бага зэрэг халуун бүлээн усанд ахин дэвтээж дүрэх хэрэгтэй. Хэрвээ ил шархтай бол бохир оруулахаас сэргийлээрэй. Цай, ургамлын хандтай усанд ч дүрж болох юм. Эхний ээлжид шууд савандаж, үрчиж болохгүй.

5.Хөлөндөө онцгой арчилгааг хийгээрэй. Мэдээж хөл ихээр хуурайшин, хагарсан бол түүнийг зөвхөн угааж үрчээд үр дүнд хүрэхгүй. Харин үүний оронд, танд онцгой жор хэрэгтэй. Үүнийг бэлдэхдээ: 4-5 литр орчим бүлээн усанд, 3 цайны халбага хүнсний сода, 2-3 дусал лаванда цэцгийн тос, эсвэл сарнайн ханд хийгээрэй. Энэ нь таныг илүү тайвшруулах болно. Дээр нь тал лимоны шүүсийг шахаж хийнэ. 2-3 дусал шингэн саванг хийж, хөөсрүүлнэ. (Лимоны найрлагатай бол сайн) Сүүлд ½ аяга далайн ширхэгтэй давс, ¼ аяга цагаан цуу хийж өгнө. Энэ нь хөлний эвэр сайрыг арилгаж, зөөлрүүлэн чийгшүүлэхээс гадна эвгүй үнэрийг арилгах сайн талтай.

6.Өөрийн гараар хөлөндөө гуужуулагч хийх. Ингээд гар доор материалаар үр дүнтэй, гуужуулагч хийх хялбар аргыг зааж өгье. Зөгийн бал, жүржтэй гуужуулагчийг бэлдэхдээ: 1 аяга далайн давс, эсвэл сахар, 1 аяга кокосны тос, эсвэл оливын тос, 2 амны халбага зөгийн бал, 8-10 дусал жүржийн шүүс хэрэгтэй. Дээр дурдсан орцуудаа хооронд нь холиод хуурайшиж, хагарсан хэсгээ үрээд үзээрэй. Мөн далайн давсаар хялбархан гуужуулагч хийж болдог. Үүний тулд ¾ аяга далайн давс, ¼ аяга оливийн тос, дээр нь Витамин E, эсвэл анхилуун үнэрт болон гаатай тос, шингэн гавар нэмж болно. Ингээд л дээрх орцуудаа хольж, хөлөө 5-7 минут орчимтой түрхэн, үрж гуужуулсны дараа тэжээлийн тос түрхээрэй.

7.Гэрийн аргаар хөлийн эврийг арилгах хялбар арга. Хөлөө үрж гуужуулсны дараа 1 амны халбага оливын тос, 2-3 дусал лимоны шүүсийг хольж, өдөрт 3-5 удаагийн давтамжтай түрхээрэй. Мөн 1-2 амны халбага бүлээн зөгийн бал, 1-2 халбаг сүү, 2-3 халбага жүржийн шүүсийг хольж, 20-30 минут тавьсны дараа бүлээн усаар угаана.

8.Хөлийн маск бэлдэх. Шөнийн маскыг унтахаасаа өмнө тавиад унтвал илүү үр дүнтэй байдаг. Ингэснээр таны хөл яг л нялх хүүхдийн арьс мэт зөөлөн булбарай болсон байх болно. Үүний тулд, эхлээд хөлөндөө тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Харин дараа нь 1 амны халбага оливын тос, 2-3 дусал лимоны шүүсийг хольж түрхээд гялгар уутаар зөөлөн ороож, цэвэр даавуун оймс өмсөөд унтах хэрэгтэй. Ингээд л асуудал шийдэгдэх нь тэр…

9.Гадилын нухаш. Гадил жимс бол арьсыг гайхалтай чийгшүүлдэг. Өсгийний хагарсан хэсгийг эмчилж, зөөлхөн болгохын тулд нэг ширхэг бүтэн гадилыг нухашлаад өсгийндөө түрхэж гялгар уутаар орооно. 10-20 минут байлгаад бүлээн усаар угаагаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.