• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Хамар битүүрэхэд зүрхний үйл ажиллагаа ихээр гэмтдэг.

Хамар битүүрэхэд зүрхний үйл ажиллагаа ихээр гэмтдэг.

Урин дулааны цаг ирэхтэй зэрэгцэн харшлын улмаас хамар битүүрдэг. Түүнээс гадна агаар дуслын замын болон вирус, бактерийн халдвар их байгаа тул хамар битүүрэх өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгджээ.

Хамар битүүрэхийг хүмүүс тэр бүр тоодоггүй. Шинж тэмдэг илрэх үед дусаалга, гаа хэрэглэн, аргацаадаг. Гэвч энэ нь маш олон сөрөг үр дагавартай. Агаарын бохирдол, тамхидалт энэ өвчний шалтгаан болж буйг “Сонгдо” эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч Ю.Баянмөнх хэлж байна.

ХАМРЫН ДУСААЛГЫГ 4-6 ХОНОГООС ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ

Чих хамар хоолойн өвчлөл тэр дундаа хамар битүүрэх, гайморитын шалтгаан нь тамхидалт гэж та үзэж байна. Үүнээс гадна хамар битүүрэх ямар шалтгаан байдаг юм бол?

Хамар ямар үүрэгтэй вэ гэдгээс яриагаа эхэлье. Хамар духны, элхэг, зажуур, суурь гэсэн дөрвөн хөндийтэй. Эдгээр нь толгойг хөнгөн байлгах, дуу цуурайтуулах, агаарыг нөөцөлж, амьсгалуулах үүрэгтэй. Хамар биднийг амьсгал авахад дулаацуулдаг. Бид хасах градуст амьсгалж байсан ч түүнийг хамар 37 градус хүртэл халаагаад оруулдаг. Мөн амьсгалыг 80 хувь чийглэж, бактерийг цэвэрлээд, хүчилтөрөгчийг нь аваад, үнэрийг нь үнэртүүлээд цааш нь илгээдэг тийм мундаг систем. Энэ систем алдагдаад ирэхээр хамар битүүрч эхэлдэг.

Хамар амьсгалыг 80 хувь чийглэж, бактерийг цэвэрлээд, хүчилтөрөгчийг нь аваад, үнэрийг нь үнэртүүлээд цааш нь илгээдэг тийм мундаг систем

Вирүс, бактерийн гаралтай, дээр нь харшил, хамрын муруйлт, гадна орчны нөлөө буюу агаарын бохирдол, жирэмслэлт гээд олон шалтгаан бий л дээ. Үйл ажиллагаа алдагдаад бактерийг цэвэршүүлж чадахгүй, агаарыг дулаацуулж, шүүж чадахгүй болж, зөв бус амьсгалаад ирэхээр гамрийн хөндий үрэвсдэг. Үүнийг гайморит буюу хамар дайврын хөндийн үрэвсэл гэж нэрлэдэг. Энэ үед нүд орчмын яс өвдөх, ногоон нус, цэр гарах, унтаж чадахгүй байх зэрэг зовиуриуд бий болдог. Ханиадны дараа хэсэг эмчилгээ хийлгэхэд намждаг ч дахиад л үрэвсдэг. Агаарын бохирдол, тамхидалт үүний хамгийн гол шалтгаан.

Тамхи татахад хорт хий хамрын бүх үйл ажиллагаагаар дамжиж уушгинд очдог. Ингэхдээ хамранд байдаг хамгаалах үйлдэл бүхий үсийг ихээр унагаана. Ингэснээр дархлаа суларч, ханиад хүрэхэд гайморит, хамар дайврын үрэвсэл болж хүндэрдэг. Тиймээс ханиад хүрсэн үедээ тамхи татвал хамрын үйл ажиллагааг муутгадаг.

Хамрын салст 12мг тоосонцрыг саатуулах “хүчин чадалтай”. Тэрнээс жижиг бол шүүж чаддаггүй учир шууд уушги руу орсноос уушгины бөглөрөлт үүсгэнэ. Хамар агаар дахь жижиг ширхэглэгт тоосонцрыг шүүж чадахгүй. Энэ нь дэлхийн хэмжээний асуудал болчихсон. Уушгины бөглөрөлт, уушгины асуудалд агаарын бохирдол нөлөөлж байгаа юм. Агаарын бохирдол маш аюултай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.