• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Тэр 2 гэрлээд 9 жил болсон ч хүүхэдтэй болж чадаагүй. Гэтэл…

Тэр 2 гэрлээд 9 жил болсон ч хүүхэдтэй болж чадаагүй. Гэтэл…

Тэр хоёр гэрлээд 9 жил болсон байв, гэсэн хэдий ч одоо хүртэл хүүхэдтэй болоогүй ажээ. Тэд 10 дахь жилдээ хүүхэдтэй болно гэж ихэд найдацгааж байв. Нөхөр нь үүнээс болж их гутардаг байжээ. Найзууд нь, ойрын хүмүүс нь тэднийг салахыг ч зөвлөдөг байв. Гэсэн хэдий ч тэд бие биедээ маш их хайртай байжээ.

Нэгэн өдөр нөхөр нь ажлаасаа ирж явтал эхнэрээ нэгэн залуутай явж байхыг харав. Залуу эхнэрийнх нь мөрөн дээгүүр тэврээд тэр хоёр маш аз жаргалтай харагджээ. Нөхөр нь үүнд ихэд цочирдсон боловч яагаад ч юм өөрийгөө буруутган, мөн дүгнэлт хийх арай болоогүй гэж бодов. Маргааш нь нөхөр нь дахин ажлаа тараад явж байтал нэгэн кафед эхнэр нь нөгөө залуутай байхыг дахин харжээ. Энэ удаад залуу бүр түүний хацар дээр нь үнсээд босов. Нөхөр нь үүнийг хараад түрүүлж гэртээ очиж, эхнэрээ ирэхийг хүлээв. Тэр бүх зүйлийг ярьж эхнэрээсээ сална гэж бодов. Гэтэл эхнэрийнхээ царайг хараад тэрээр дахин юу ч хэлж чадалгүй өөрийгөө буруутгасаар өнгөрөв.

Үүний дараа өдөр нь нөхөр нь ядарч бие нь сульдсан байсан учир ажлаасаа чөлөө авч гэртээ өнжихөөр болов. Тэгээд тэр ус уухаар галын өрөөндөө ороод шилэн аяганд ус аваад ууж зогстол гэрийнх нь утсанд дуут шуудан ирэв. Нөхөр нь утсаа аваад шууданг сонстол нэгэн эр “Хонгор минь, би танайд очиж явна. Би аз жаргалыг мэдрүүлнэ” гэж хэлжээ. Үүнийг нөхөр нь сонсоод тэсэлгүй аягатай усаа газар унагаав, эхнэр нь ирж “Юу болсон бэ?”

гэтэл нөхөр нь ихэд уурлаж эхнэрээ түлхэв харамсалтай нь эхнэр нь унахдаа хагарсан аяган дээр унаж ухаангүй болов. Нөхөр нь маш их айж эхнэрээ сэргэхийг гуйж уйлав. Тэгээд түүний гарт нэгэн захиа байхыг олж харан уншив. “Хайрт минь би чамдаа маш их хайртай, чамдаа дуулгах маш сайхан мэдээ байна, шууд хэлье гэсэн боловч нэг л зүрхлэхгүй байна, чи минь дуртай буйдан дээрээ сууж байгаад энэ захиаг уншаасай гэж хүсээд энэ захиаг буйдан дээр үлдээлээ.

Хайрт минь бид хоёрын тухай миний өөр айлд үрчлүүлсэн ах маань найзаасаа сонсож над дээр ирсэн бид хоёр нэг нэгнээ хараад ихэд баярлаж бүхнийг ярилцсан тэр хамгийн сайхан нь маш сайн эмч , тэгээд би түүнд бид хоёрын тухай зовлонг хэлсэн. Тэр маш үнэтэй эмчилгээг өөрөөсөө мөнгө гарган шаардлагатай зүйлсийг нь худалдан авч хийсэн. Одоо миний хэвлийд чи бид хоёрын хүүхэд бий болсон хайраа, хоёр сартай гээд боддоо.

Өнөөдөр ах маань ирж ямар “хүүхдүүд” болохыг бид хоёрт хэлнэ, бид хоёрт тэр аз жаргалыг мэдрүүлэхээр ирнэ” гэж бичсэн байв, нөхөр нь захиаг уншаад ухаанаа алдаж юу болоод байгааг ч ухаарсангүй. Гэтэл гэрийн хаалга дуугарав.

Ах нь орж ирээд дүү нь газар хэвтэж байгаад шууд олж үзэв. Тэгээд түүнийг яаралтай эмнэлэг үрүү хүргэн. Сэргээн амьдруулах тасгийнхнаас амийг нь гуйв.

Ах нь сэргээн амьдруулах тасгаас гарч ирээд нөхөр лүү нь хараад “Тэд чадахаараа зүтгэж байна, түүний амийг аврах болно гэж бодож байна. Уул нь та хоёрт хэлэх гайхалтай мэдээ байлаа. Түүний хэвлийд хоёр ихэр хүү бойжиж байгаа” гэв.

Нөхөр нь үүнийг сонсоод итгэж ядан, эхнэрээ, мөн хоёр хүүхдээ амь гарахыг бурхнаас гуйж өөрийгөө аймшигтайгаар зүхэв. 2 цагийн дараа их эмч гарч ирээд нөхөр луу нь ихэд зэмлэнгүй харцаар харж байв нөхөр нь түүнийгээ алдлаа гэж бодож өөрийнхөө амийг хороохоор хүртэл бодож эхлэв, гэтэл эмч удалгүй толгой дохив.

Эмч нар эхнэрийг нь хоёр хүүхэдтэй нь аварч чаджээ.

“Юу ч болсон бай аливаа зүйлийг хүчээр биш ухаанаар зохицуул, биеэ хянаж сур, амьдралд юу тохиолдож мэднэ. Үргэлж аз дайрдаггүйг сана. “

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.