арьс арчилгаа
Арьсныхаа онцлогт тохируулж тосоо сонгож аваарай.

Арьсныхаа онцлогт тохируулж тосоо сонгож аваарай.

Нүүрний тос бол бүх эмэгтэйчүүдэд зайлшгүй хэрэгтэй зүйл. Тос нь нүүрний арьсанд тэжээл өгч, өдрийн турш уян зөөлөн байх нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

Эмэгтэй хүн нүүрний арьсаа эрт арчилж эхлэх тусам илүү сайн. Тиймээс зөв арчилгаан зөв тос сонгож хэрэглэвэл илүү хөөрхөн болно шүү охидоо.

Өөрийн арьсны төрөлд хэрхэн тосоо сонгох вэ?

Бүх тосны заавар, танилцуулга дээр ямар төрлийн арьсанд тохирохыг бичсэн байдаг. Хамгийн эхлээд та өөрийн арьсаа тодорхойлох хэрэгтэй. Арьс нь дотроо энгийн, тослог, хуурай, холимог гэж хуваагдана.

ХУУРАЙ АРЬСАНД:

Хуурай арьсны шинж нь нүүрээ угаасны дараа таны арьс таталддаг байх. Хуурай арьс нь маш сайхан өөгүй харагддаг ч, нас явах тусам маш хурдан үрчлээ суудаг сул талтай юм.

Тиймээс хуурай арьсанд тохирох тосыг худалдан авахдаа: коллаген, гиалуроны хүчил, эластин агуулсан байх шаардлагатайг анхаараарай.

ТОСЛОГ АРЬСАНД:

Тослог арьсны шинж нь холоос харахад гялалзсан, хар цагаан батга агуулсан байх. Тослог арьсыг зөв арчилахад 40 нас хүртэл залуу байдлаа алддаггүй нь давуу тал хэдий ч хар цагаан батга гарах, тослогийн улмаас гялтгар харагдах нь сул тал юм.

Тиймээс тослог арьсанд тохирох тосыг худалдан авахдаа: балжингарав цэцгийн ханд, календул, төлөгч цэцгийн ханд агуулсан байх шаардлагатайг анхаараарай.

ХОЛИМОГ АРЬСАНД:

Холимог арьсны шинж нь таны зовхины эргэн тойрны арьс таталдаж, хамар болон уруулын доод арьснаас тос ялгардаг байх. Холимог арьсыг зөв арчилснаар илүү гэрэлтэж залуу харагдана.

Холимог арьсны тосыг сонгохдоо: балжингарав цэцэг, шалфей цэцэг, таван салааны ханд агуулсан байх шаардлагатайг анхаараарай.

ЭНГИЙН АРЬСАНД:

Энэ арьсны төрөл маш ховор тохиолддог. Хэрэв та энгийн арьстай бол та өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй шүү.

Энгийн арьсанд бүх найрлагатай тос таардаг. Танд усан суурьтай бүтээгдэхүүн илүү сайн тохирно.

АСУУДАЛТАЙ АРЬСАНД:

Асуудалтай арьсанд рН хэмжээ энгийн бүтээгдэхүүн сонгоорой. Ийм бүтээгдэхүүн нь таны тослог ялгарах хэмжээг хэвийн байлгаж, арьсыг илүү толигор болгодог.

Асуудалтай арьсны тосыг сонгохдоо: лаванда цэцгийн тос, Витамин F, E, C,B6 агуулсан байх хэрэгтэй.

ЗАЛУУ БҮСГҮЙЧҮҮДИЙН, ӨСВӨР АРЬСАНД:

Өсвөр насныхны тосны үүрэг бол арьсыг чийгшүүлж, батгашилтай тэмцэх. Өсвөрүүдийн тосны найрлаганд: дрожж, зөгийн бал, овъёос, өндөгний шар, буудай, оливын тос байхыг анхаараарай.

Харин батгашил их бол цайр болон салицилын хүчил агуулсан байвал илүү сайн.

УЛИРАЛД ХЭРХЭН ТААРУУЛЖ ТОСОО СОНГОХ ВЭ?

Өвөл, намрын хүйтэн хуурай салхи бидний арьсны чийгшлийг алдагдуулж, үрчлээ нэмэгдүүлдэг.

ӨВӨЛ НАМРЫН улиралд Витамин А, С, Е агуулсан тосыг сонгосноор таны арьсыг зөөлөн, уян хатан байдлаа алдахгүй байхад туслана.

ЗУН, ХАВРЫН дулаан халуун уур амьсгалд бидний арьс ультра туяанаас хамгаалагдах учиртай. Энэ үед таны сонгох тос бол гелен суурьтай тос.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!