• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Өөрийн түрхдэг үнэртэй усаа ориг эсвэл хуурамч гэдгийг мэдмээр байна уу?

Өөрийн түрхдэг үнэртэй усаа ориг эсвэл хуурамч гэдгийг мэдмээр байна уу?

Хуурамч үнэртэй усны үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн гэдэг. Учир нь бага хэмжээтэй мөртлөө овоо үнэтэй зарагддаг учир хуурамч ус үйлдвэрлэгчдийн бүхэл бүтэн сүлжээ байдаг байна. Бүсгүй та үнэртэй усаа ингэж ялгаарай.

  1. Гадна талын гялгар уут
    Хайрцагны гаднах гялгар уут нь ямар ч хийгүй, хайрцагандаа бараг наалдсан байх нь бий. Уут нь наалддаг зураасаар биш харин гялгар уутны ирмэгийг үйлдвэрийн аргаар хооронд нь нийлүүлсэн байдаг. Жинхэнэ үнэртэй усны гаднах уут нимгэн байна
  1. Хайрцгийг сайн ажиглаарай. Хуурамч усан дээрх бичиглэл нь ихэвчлэн буруу бичсэн эсхүл илүү үсэг нэмсэн байх нь бий. Франц үнэртэй усны хайрцган дээр PARFUM гэж бичсэн байдаг. Хуурамч хувилбар нь PARFUME гэсэн байх нь элбэг. Үйлдвэрлэгч орны нэрийг дурдах биш харин тэнд үйлдвэрлэв гэж бичдэг бөгөөд ITALY биш харин Made in Italy гэсэн байх ёстой. Жинхэнэ үнэртэй усны хайрцган дээр дараахь мэдээлэл заавал байх ёстой: хүчинтэй хугацаа, үйлдвэрлэсэн улс, агуулга, хэмжээ
  1. Байх ёстой бичиглэл. Жинхэнэ үнэртэй усны хайрцган дээр: зураасан тэмдэг байх ба үүнийг шалгаарай. Утсан дээр программ татаад зураасан кодны орныг шалгаж болно. Дараагийн нэг тэмдэг бол recycling буюу дахин боловсруулах. Маш тод бичиг байна. Мөн хайрцган дээр хэвлэгдсэн буюу тамгалсан тоог шалгаарай. Энэ тоо үнэртэй усны савны ёроолд мөн бичигдсэн байдаг. Энэ бол үйлдвэрийн серийн дугаар бөгөөд арилах ёсгүй. Чангахан дараад үрж үзэхэд арилахгүй байх ёстой.

4.Хайрцагны дотор тал. Үнэртэй усыг хайрцган дотор хөдөлгөхгүй үүднээс картоноор хийсэн “үүр” байдаг. Ямар ч хэлбэртэй байж болох боловч заавал байх ёстой зүйлийн нэг.

  1. Үнэртэй ус хэт өнгөлөг байвал бас эргэлзээтэй. Учир нь үнэртэй ус үйлдвэрлэгчид хэт өнгөлөг биш харин ууссан, зөөлөн өнгийг чухалчилж хийдэг нь өнгө оруулагчаач татгалзаж буй хэрэг юм.
  1. Үнэртэй усны савны таг нь тэгш, симметр байдаг. Симметр алдагдсан байвал бас л хуурамч гэсэн үг шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.