сонин хачин
Цай гэдэг зөвхөн амны цангаа тайлагч биш…

Цай гэдэг зөвхөн амны цангаа тайлагч биш…

Цулхиртай цай: Бидний сайн мэдэх цулхирын гурилыг бага зэргийн тосонд зөөлөн галаар хуурч, цайвар шаргал өнгөтэй болмогц халуун цайгаа дээрээс нь хийж, сvлээд нэг удаа огцом буцалган самарна. Yүнд: ус 3 л, цулхирын гурил 150 гр, шар тос хоолны нэг халбага, сүү 0.5 л, давс цайны нэг халбага. Хатааж нvдсэн тэмээн хөхийг идээшлүүлж чанаж тэнцүүхэн холивол бvр ч амттай болохын сацуу хөлөргөн ядаргаа тайлдаг аж. Хонгорзул цэцгийг хатааж нунтаглан идээшүүлж чанасан цайг мөн сvлж, самраад уувал ядаргаа тайлагдана. Халгайн vртэй цай: Халгайн цэвэрлэсэн vрийг шар тосонд хуурч цайг хийцэлнэ.

Ястай цай: Хийцтэй буюу хийцгvй цайнд дунд чөмөг, атгаал чөмөгний ясыг хугалж хийгээд буцалгана. Сvлэхийн өмнө ясыг хийж нэг цаг орчим буцалгаад бага зэрэг мах vйж болно. Ингэж буцалгасан цай нь амт чанар сайны сацуу тэжээллэг байдаг. Энэ цай хvйтэн хөлсийг гадагшлуулдаг тул савхи авахуулж болохгүй.

Борви тойгны ястай цай: Хонины толгойн гавлын ясыг хагалж бэлэн болсон сүүтэй хийцтэй цайндаа хийж чанадаг. Ийм цай нь ядаргаа болон цус багатай, тархи толгой өвдөлттэй хvн уухад нэн сайн.

Халгайтай цай: Халгайг 5-6 сарын 5-6 салаатай нялх үед нь түүж хатаадаг. Хатаасан халгайг нvдэж нунтаглаад тосонд хуурч сүүтэй цайндаа хийж сайн самран буцалгана. Гурван литр цайнд хоолны халбагаар гурав хийнэ. Цайгаа мах, сүүгээр амт оруулна. Энэ цай нь даралт ихтэй хүмүүс уухад сайн.

Загасгалтай цай: Зун, намрын цагт загасгалыг түүж хатаана. Хатаасан загасгалыг бэлэн болсон сүүтэй ба хийцтэй цайнд хийж буцалгана. Шар ногоон өнгөтэй болмогц нь цайгаа шүүж уу. Загасгал гэдэг нь бутлаг ургамал. Нунтаглахын зэрэгцээ ганц хоёр мөчрөөр нь ч цайндаа хийж болдог. Гурван литр цайнд 60 гр загасгалын нунтаг бага зэрэг шар тос, давсыг сонирхолдоо нийцүүлэн тохируулна. Бажууны замбагатай цай: Бажууны хальсалсан замбагыг шар тосонд хуурч цайг хийцэлдэг.

Гурил тасалсан цай: Ерийн аргаар чанасан сүүтэй цайнд гурил тасалж хийгээд болгож ууна. Энэ цайг өвөрмонголчууд голдуу их чанадаг.

Шар тос самарсан цай: Ердийн чанасан цайгаа уудлахаас өмнө шар тос хийж, сайтар самарна. Ийм цай анхилам сайхан vнэртэй, уухад амттай байдаг.

Өрөм самарсан цай: Том шанаганд шинэ өрмийг бага зэрэг давстай хольж халуун цайгаар шингэлж сайтар нухаж, ердийн хар цайн дээр хийн сvлээд сайтар самарч зөөлөн буцалгаад уудална.

Хонины сүүлтэй цай: Хонины сүүлийг хөшиглөөд хуурай цайтай хамт ууранд хийж нvднэ. Тогоотой халуун усанд сүүлтэй нvдсэн цай болон давс, сүү хийж 30-35 минут буцалгаад сайтар самарна.

Өндөгтэй цай: Урьдын уламжлалаа орчин vед баяжуулан олон янзын цайг чанан уудаг болжээ. Энэ цайны орц нь гурван литр ус, түүхий өндөг 1-2 ширхэг, сүү 0.5 л, цайны идээ 30 гр, давс хужир 9 грамм. Усанд түүхий өндөг хийж хутгаад буцалтал нь самрахад сүүтэй мэт болно. Дээрээс нь цэвэр даавуун ууттай идээ, давс, сүү зэрэг хийн самраад буцалгаж уудална. Ийм цайг халуунаар нь уух ядаргаанд сайн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!