нүүр будалт
Арьс батгатай, үрэвсэлтэй байгаа үед ингэж будаарай.

Арьс батгатай, үрэвсэлтэй байгаа үед ингэж будаарай.

Бид өөрсдийн арьсыг илүү цэвэрхэн, өө сэвгүй, толигор харагдуулахын тулд жилд хэдэн зуун мянган төгрөгийг гоо сайхны бүтээгдэхүүндээ зарцуулдаг.

Гэвч бидний хүссэн үр дүнд хүргэж, өө сэвийг маань далдалж байгаа бүтээгдэхүүнүүд нүхийг томруулж, бөглөж, үрэвслийг улам ихэсгэх хандлагатай байдаг нь харамсалтай. Батгатай арьсыг зөв арчлахын тулд авах гоо сайхны бүтээгдэхүүндээ өндөр шаардлага тавьж байх хэрэгтэй. Бүтээгдэхүүн бүрийнхээ найрлага, шошгыг сайтар уншиж нүхийг чинь бөглөхгүй, арьсыг чинь чөлөөтэй амьсгалуулах тос, кремийг сонгох нь зөв.

Non-comedogenic гэсэн бичигтэй хөнгөн бүтэцтэй, тосгүй чийгшүүлэгч олоорой. Мөн глицерин, hyalurоn-ы хүчилтэй бүтээгдэхүүн олвол эдгээр найрлага нь арьсан дээр чийгийг хадгалж удаан барьдаг. Кокоаны тос, минерал тос агуулсан хүнд бүтэцтэй чийгшүүлэгчээс татгалз.

Чийгшүүлэгч ба батга. Батгатай арьстай хүмүүс чийгшүүлэгч тосноос зугтаадаг. Учир нь тийм тос нүүрийг нь улам үрэвсүүлнэ гэж эндүүрдэг юм. Гэхдээ арьсны эрүүл толигор харагдах гол үндэс нь тос чийгийн тэнцвэртэй байдал гэдгийг сана. Харин ч бага зэрэг чийгшил арьсны чинь үхэжсэн эд эсийг багасгаж, чийглэг болгоно.

Эрчүүдэд зориулсан зөвлөгөө: Батга үүсгэдэггүй сахлын ус хэрэглэ Үрэвсэлтэй арьстай эрчүүд ч бас арьс арчилгаандаа анхаарал хандуулах хэрэгтэй. Сахлаа хусах нь эрэгтэй хүний арьсанд сайн муу хоёр үр дагавартай. Сайн нь сахлаа хуссанаар арьсны нүх сүв онгойж илүүдэл тос ялгарч гадагшилдаг. Гэхдээ буруу бүтээгдэхүүн хэрэглэвэл харин ч батгаа ихэсгэхээс өөр нэмэргүй. Сахлаа хуссаныхаа дараа cologne, алкогольны найрлагатай уснаас татгалз. Арьсыг чинь үрэвсүүлж мэднэ. Мөн тосгүй, чийгшүүлэх үйлчилгээтэй ус хэрэглээрэй.

Батгатай арьсыг будах: Бид олон давхар будаг түрхэх тусам батга бүдгэрнэ гэж эндүүрдэг ч, үнэндээ олон давхарлах тусам хиймэл харагдахын дээр арьсны нүх битүүрч, улам их үрэвсдэг.

Усан суурьтай гоо сайхны бүтээгдэхүүнүүд нэмэлтээр ордог силика, титаниум диоксид, цинк зэрэг найрлага нь тослогийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ба батга үүсгэдэггүй.

Хацар өнгөлөгч, нүдний тенинээс авахуулаад бүх будаг чинь тосон биш хуурай юм уу хөнгөн бүтэцтэй байх ёстой. Бүтээгдэхүүнийхээ найрлагуудыг харж хамгийн эхэнд ус буюу water гэж бичсэн эсэхийг шалгаарай.

Усан суурьтай гел, спрей зэрэг нь батгатай арьстай хүмүүст хамгийн тохиромжтой. Цинк оксидийн найрлагатай бүтээгдэхүүн байвал бүр сайн. Учир нь энэ нь арьсны физик хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд, нарны хэт ягаан туяаг маш сайн ойлгодог. Чиний тосонд PABA, benzophenone зэрэг эмзэг арьсыг үрэвслүүлэх найрлага байгаа эсэхийг хараарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!