• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Жингээ хасахыг хүсэж л байгаа бол хүнсээ зөв сонго. |Тэдгээрийн ККАЛ-н хэмжээ|

Жингээ хасахыг хүсэж л байгаа бол хүнсээ зөв сонго. |Тэдгээрийн ККАЛ-н хэмжээ|

Та дэлгүүр рүү гарах болгондоо авах хүнснийхээ жагсаалтыг гаргадаг биз дээ.

Тэгвэл илүүдэл жингээсээ салж, биеэ эрүүл бөгөөд байгалийн аргаар тураахыг хүссэн бүсгүй таны хүнсний жагсаалтад шоколад, зайрмаг, цагаан талх, пицца зэргийн оронд доорх 30 хүнс байх ёстойг санаарай. Эдгээр хүнс нь таны биеэс өөх тос, хэрэггүй бодисыг гаргаж, оронд нь уураг, шим тэжээлээр хангах үүрэгтэй юм.

1. Тослог багатай сүү (2%)- Тослог багатай сүү бол хамгийн эр.үүл цагаан идээ юм. Энэ нь өөх тосоор бага хирнээ уураг, кальци, фосфор, B витаминаар баялаг унд юм. Мөн тослог багатай бяслагийг ч оронд нь хэрэглэж болно. /калорийн хэмжээ-122/

2. Йогурт- Амттай юм болгон хо.ртой байдаггүй нь аз. Йогурт ууснаар та их хэмжээний уураг, кальцаар хангагдах болно. Мөн жимстэй тараг нь B12, потассиумаар ч баялаг байдаг. /калорийн хэмжээ-137/

3. Гадил- Өөх тос, холестролын хэмжээ бага амттаны нэг. Гадил жимс нь C, B6 Витаминаар баян. Гадил жимсээр та гэрийн нөхцөлд шейк хийж, эсвэл дангаар нь ч идэж болох юм. /калорийн хэмжээ-200/

4. Жүрж- Жүрж жимс бол жингээ хасахыг хүссэн бүсгүйчүүдийн идэж болох хамгийн эр.үүл хүнс юм. Нэг ч хувийн өөх тос агуулаагүй мөртлөө, энэ жимс танд өдөрт шаардагдах витамин C-ний чинь 160 хувийг хангаж чадна. /калорийн хэмжээ-87/

5. Алим- Сод, холестрол багатай, өөх тосгүй энэ жимсийг өдөрт нэгийг идээд байхад таны дархлаа сайжирна. /калорийн хэмжээ-90/

6. Гүзээлзгэнэ- Хамгийн эмэгтэйлэг жимс гэгддэг гүзээлзгэнийг тэгж нэрлэх нь ч аргагүй. Учир нь энэ нь бүсгүй хүний бие галбирыг хадгалж, жингээ барихад нь тусалдаг. Тал аяга хэрчсэн гүзээлзгэнэ нь таны өдрийн C витамины хэрэгцээг 149 хувиар хангана. /калорийн хэмжээ-49/

7. Абрикос- Абрикосоо идээд А витаминаараа хангагдаарай. /калорийн хэмжээ 73/

8. Нэрс- Нэрс жимсний ач холбогдлыг дурдаад баршгүй. Нэрсний өөх тос, калори, сод, холестролын хэмжээ бага бөгөөд энэ жимс нь потассиум, C витамин хоёроор баялаг юм. Нэрс нь бодисын солилцоог дэмждэг учраас жин хасахад нөлөөлнө. /калорийн хэмжээ 84/

9. Тарвас- Энэ жимс нь таныг шингэнээр болон олон төрлийн витаминаар хангана. Хэчнээн их тарвас идсэн ч хэзээ ч жин нэмэхгүй. /калорийн хэмжээ-46/

10. Брокколи- Броколлины талаар хэлэх муу үг байхгүй. Энэ нь таны витамин C-ний өдрийн хэрэгцээний 135 хувийг хангаж чадна. Мөн А, Е, В6, К витаминаар баялаг. /калорийн хэмжээ-31/

11. Лууван- Луувангийн ашиг тусын талаар ярих нь илүүц биз. Маш бага калоритой энэ хүнсний ногоог та өдөр тутам түүхийгээр нь хазаж идэж заншвал бүр сайн. /калорийн хэмжээ-5/

12. Спинач- /калорийн хэмжээ-7/

13. Хулуу- Чанасан хулуу таны биед нэн тустай. Холестрол, ханасан өөх, содыг маш бага хэмжээгээр агуулдаг ч олон төрлийн амин дэм болон ниацинаар баялаг юм. /калорийн хэмжээ-46/

14. Улаан лооль- Түүхий, лаазалсан, чанасан гээд аль нь ч бай улаан лооль танд ашигтай. /калорийн хэмжээ-27/

15. Сонгино- /калорийн хэмжээ-64/

16. Бүхэл үрийн талх- Бүхэд үрийн талх нь аппетит хөдөлгөх өвөрмөц үнэртэй, цагаан талханд байхгүй сайхан амт бий. Цагаан талхыг бодвол өег учраас дахин дахин их хэмжээгээр хоол идэх хүсэл төрүүлэхгүй, мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд сайн болохоор таны биеэс хэрэггүй зүйлсийг гадагшлуулна. /калорийн хэмжээ-69/

17. Бор будаа- Бор будааг цагаан будаа болгохын тулд доторхи B3, B1, B6 витаминуудынх нь 80 хувийг устгадаг гэдгийг та мэдэх үү?Мөн фосфор, төмөрний 50 хувийг нь үгүй хийдэг. Тиймээс хамаагүй шим тэжээл багатай цагаан будааг хэрэглэх хэрэг юу байна? /калорийн хэмжээ-229/

18. Бүхэл үрийн “өглөөний хоол”- Үр тари, үзэм, хатаасан жимс зэргийг хольсон “өглөөний хоол” манайд элбэг худалдаалагдах болсон. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлж, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг энэ амтат хоолыг хэрэглэж заншвал та лав дахиж их хэмжээний шоколаданд дурлахгүй байх байсан даа. /калорийн хэмжээ-110/

19. Арвайн гурил- Гадуур худалдаалагддаг арвайн гурилыг сүү, элсэн чихэр, эсвэл зөгийн балаар зуурч, атгаж идвэл маш амттай бөгөөд биед хоргүй дессерт болж чадна. Бусад бүх үр тарианы ашиг тус арвайнд ч бас бий. /калорийн хэмжээ-193/

20. Өөхгүй үхрийн мах- Зарим бүсгүйчүүд жингээ барина гээд махныхаа хэрэглээг эрс багасгадаг. Энэ нь Монгол хүний бие махбодид төдийлөн тохиромжгүй арга юм. Үүний оронд өөхгүй мах хэрэглэж занших хэрэгтэй. Үхрийн мах идэхгүй удаан явбал таны бие шаардлагатай уураг, төмөр, цайраар хангагдаж чадахгүй. /калорийн хэмжээ-312/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.