• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Анхаар эдгээр хүнсийг та арай өглөө иддэг юм биш биз???

Анхаар эдгээр хүнсийг та арай өглөө иддэг юм биш биз???

Өглөө сэрмэгцээ өлөн элгэн дээрээ идэхийг хориглодог хоол хүнсний талаар хоол зүйч эрдэмтэд зөвлөж байна.

  1. Юуны өмнө гадил, таргийг өлөн элгэн дээрээ идэж болохгүй. Яагаад гэвэл гадил нь таны биеийн кальци, магнийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, зүрх судасны өвчлөлд хүргэж болзошгүй гэнэ. Харин хоосон ходоодонд орсон тарагны ашигтай чанаруудын зарим нь алдагддаг аж. Иймээс хоол идсэнээс 2 цагийн дараа эсвэл унтахын өмнө эдгээрийг идээрэй.
  1. Нимбэгийг өлөн элгэн дээр идэж болохгүй, харшил, ходоодны үрэвсэл болох магадлал өндөр. Хүнсний хар жагсаалт-д мөн улаан лооль, хурма ордог. Эдгээр хүнсэд пектин, дубилийн хүчил их хэмжээгээр агуулагддаг учраас чулуу үүсч болзошгүй. Мөн сармис, утсан болон консервлосон хүнс.
  1. Өргөст хэмх, чинжүү, байцааг өглөө өлөн байхдаа идвэл ходоодны салслагийг цочроодог. Ялангуяа хоолны шингэлт муу хүмүүс болгоомжлох хэрэгтэй. Түүнчлэн амтлаг төмснөөс болж ходоод хүнд оргидог байна.
  1. Өглөө эрт хэрэглэсэн сахар таны бие махбодод цочрол өгч, нойр булчирхай тань зохих ёсоор инсулин ялгаруулж чадахгүй. Иймээс таны цусан дахь сахарын хэмжээ огцом өөрчлөгдөж, хүчил ба шүлтлэгийн баланс доголдож гэнэ.
  1. Жимсний жүүс бол өлссөн байдлаа дарахын тулд хэрэглэхэд хамгийн тохиромжгүй зүйл бөгөөд жин нэмэх, зарим нэг эмгэг үүсгэх аюултай. 100 хувийн жимсний агууламжтай байсан ч энэ нь байгалийн гаралтай сахар их хэмжээгээр агуулсан байдаг. Их хэмжээний жимсний жүүсний хэрэглээ таны жин болон эрүүл мэндэд ялангуяа өглөөний өлөн үед хэрэглэхэд сөрөг нөлөөтэй гэдгийг эрдэмтэд батлаж байна.

Зарим жимсний жүүс орцондоо бараг л чихэр агуулаагүй байгалийн гаралтай гэж бичиж өгсөн байх боловч яг үнэн хэрэгтээ тодорхой хэмжээний агууламжтай байдаг байна. Сахарын өндөр агууламжтай байх тусам таргалалт үүсгэх магадлал их байх ба бодисын солилцооны синдром, 2 төрлийн чихрийн хам шинж үүсэх эрсдэл байдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.