• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
НӨАТ яг үнэндээ бол | Бодит байдал дээр|

НӨАТ яг үнэндээ бол | Бодит байдал дээр|

НӨАТ яг үнэндээ дунд болон дундаас доош орлоготой иргэдэд дарамт учруулж эхэллээ. Дийлэнх иргэдийн үйлчлүүлдэг жижиг хүнсний дэлгүүрүүдийн хувьд кассын машингүй, үүнийгээ ав гэж татварынхнаас дарамт ирж байгаа.

Тодруулбал, цахим баримт олгоогүй байгууллагыг орлогын 2 хувиар торгоно гэж буй нь жижиг аж ахуйн нэгжүүдэд хүнд байгаа гэнэ. Дэлгүүр ажиллуулж байгаа хүмүүс бараа бүтээгдэхүүнийхээ үнийг багаар нэмж, өөрсдийнхөө ашгийг гаргаж авна гэх яриа ч дуулдсан. Ингэж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл иргэдийн хувьд ч дарамттай байдал үүснэ.

Мөн иргэдийн зүгээс дарга нарын яриад байгаа шиг НӨАТ-ын урамшуулалд бүгд хамрагдаж, 100 сая төгрөгийн эзэн болж чадахгүй байна. Учир нь НӨАТ-ын баримтаа авч чадахгүй байгаа болохоор яаж ч сугалаанд хамрагдах вэ. Хууль хэрэгжиж эхлээд 18 хонолоо. Гэтэл иргэд үйлчлүүлж буй дэлгүүрээсээ цахим баримтаа авч чадахгүй байсаар л байна. Тэгтэл өчигдөр НӨАТ-ын эхний сугалаа явагдаж, 1044 хүн 32 сая төгрөгийн азтан болчих жишээний.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж, 8 их наяд төгрөгийн нуугдсан орлого ил болсон. Иймээс НӨАТ-ын 10 хувийн татварын 2 хувийн буцаан олголтыг хийж, баримтаар баталгаажуулах нь хөрөнгөө нуух шаардлагагүй болно гэж Засгийн газар үзсэн. Өөрөөр хэлбэл, энэ нь нээлттэй болсноор аж ахуйн нэгж, иргэд татвараа нуун дарагдуулдаггүй болох аж. Гэтэл бодит байдал дээр энэ нь төдийлөн сайн хэрэгжихгүй байна. Тодорхой хэмжээний иргэд томоохон супермаркетуудаар үйлчлүүж, цахим баримтаа авч байгааг үгүйсгэхгүй. Гол нь дундаж болон дунджаас доогуур орлоготой иргэдийн байнга үйлчлүүлдэг газрууд цахим баримт олгохгүй хэвээр л байна. Ийм байхад татварын буцаан олголт, сугалаа зэргийг яриад хэрэггүй биз. Бас болоогүй өргөн хэрэглээний барааны үнэ татвараас болж нэмэгдэх вий гэсэн болгоомжлол байна. Тэгэхээр НӨАТ яг үнэндээ дарамттай байдал руу орж эхэллээ. Үүнийг Засгийн газар яаралтай зохицуулж, хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.