• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Цахим орчин дахь хувийн нууцаа хадгалах тал дээр ихэнхи хүмүүс алддаг. ЭНЭ АРГУУДЫГ СУРААД АВААРАЙ.

Цахим орчин дахь хувийн нууцаа хадгалах тал дээр ихэнхи хүмүүс алддаг. ЭНЭ АРГУУДЫГ СУРААД АВААРАЙ.

Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах аргууд:

Өөрийн имэйл хаяг, цахим хаягууд болон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжинд үргэлж нууц үг хийж байх. Нууц үгээ тохируулахдаа том, жижиг үсэг, тоо, тэмдэгт зэргийг оролцуулж хүчирхэг нууц үг бүтээх нь чухал ач холбогдолтой.

Онлайн хаягруугаа нэвтрэхдээ хоёр нөхцөлт нэвтрэлтийг хэрэглэх /“twofаctor authentication”/ нь гэмт этгээдэд өөрийн хаягаа алдхаас хамгаална.

Өөр хүний гар утас, компьютер зэргийг ашиглан та цахим хаягруугаа орсон бол ашиглаж дууссаныхаа дараа заавал Sign out хийж гарч байх.

Онлайнаар өөрийгөө ямар нэгэн газрын ажилтан гэж танилцуулсан үл таних этгээд танаас хувийн мэдээллээ өгөхийг шаардвал өгөхгүй байх.

Тантай онлайнаар шинээр танилцсан этгээд хувийн мэдээлэл болон зураг, бичлэг зэргийг солилцох санал тавьсан тохиолдолд бүү зөвшөөр. Таны хувийн мэдээллийг ашиглан таныг заналхийлж болзошгүй юм.

Таны найзын онлайн хаягыг эсвэл түүнтэй төстэй хаягыг гэмт этгээд ашиглан тантай харилцаж танаас яаралтай мөнгө зээлэхийг гуйж болзошгүйг үргэлж санаж гар утас болон бусад хэрэгслээр холбогдох баталгаажуулж байх.

Ф.эйсбүүк, и.нстаграм зэрэг олон нийтийн сүлжээний өөрийнхөө мэдээлэл харагдах тохиргоог Friends only болгож өөрчлөх. Public буюу нийтэд ил харагдахаар тохиргоотой нийтлэл нийтлэхгүй байх.
Интернет орчинд өөрийн хувийн мэдээлэл агуулсан текст, зураг, бичлэг болон файлыг аль болох нийтлэхгүй байх.

Веб сайтуудад зочилохдоо холбоос хаягыг сайтар харж байх. Ойролцоо үг бүхий нэртэй хуурамч сайтруу нэвтэрч байж болзошгүйг анхаар. Https хамгаалалт байгаа эсэхийг шалгаж байх.

Имэйл хаягаар ирсэн хавсралт файлуудыг шаардлагагүй тохиолдолд нээж үзэхгүй байх. Өөрийн ашигладаг компьютерт үргэлж вирусны эсрэг програм хангамж суулгаж байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.