сонин хачин
Хэдэн цагт уусан КОФЕ эмчилгээ болдог вэ?

Хэдэн цагт уусан КОФЕ эмчилгээ болдог вэ?

Кофе уух дуртай ч хэзээ, хэдэн цагт уух ёстойгоо бид мэддэг билүү? Хамаагүй уучихаад нойр хүрсэнгүй гэж гомдол тавьдаггүй гэж үү? Тэгвэл одоо санаа зоволтгүй. Америкийн Дартмутск коллежийн эрдэмтэн Стивен Миллер хэзээ кофе уух ёстойг цаг, минуттай нь гаргаад өгсөн байна.

Бид яагаад кофе уудаг вэ? Тархи толгойгоо сэргээж, ажиллах эрч хүч авахын тулд билээ. Миллер яг хэдэн цагт кофе уувал тархи толгой хамгийн сайн сэргэх вэ гэдгийг тогтоож өгсөн юм.

Түүний онол ёсоор хүний бие махбодь сэргээгч болон эм танг яг хэрэгтэй үедээ авч байх ёстой. Үгүй бол таны бие ямар нэг сэргээгч, эм танд тэсвэртэй болж, үйлчилгээ нь багасдаг байна. Кофе уух график гаргахдаа бас нэг зүйлийг анхааран үзжээ.

Хүний тархи стрессийн гормон кортизол гэх бодис ялгаруулдаг бөгөөд энэ нь сэргээх үйлчилгээтэй. Кортизол нь хүний биенд өглөө 8-9, өдөр 12-13, орой 17,30-18,30 цагийн үед ид ялгардаг байна. Тэгэхээр биенд угаасаа кортизол ялгаран сэргээж байхад энэ цагуудад дээр нь кофеин нэмэн хүртэж, биеэ зовоож болохгүй гэнэ.

Учир нь дээрх цагуудад кофе ууж, кортизол кофеин хоёрыг хамт хэрэглээд байвал бие тань дасаад дараа нь хэдэн аяга кофе уугаад ч сэргэхээ больдог муу талтай аж.

Тиймээс эрдэмтэн Миллер кофег өглөө 7 цагт биш 9,30-11,30 цагийн хооронд уухыг зөвлөж байна. Учир нь энэ үед кортизол “амарч” байдаг байна. Харин өдөр 13.30-17.00, оройтож унтдаг “шар шувуунууд” 19 цагаас хойш уух хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!