• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
ҮС тань САЛААЛЖ эхэлсэн л бол ЯАРАЛТАЙ дараах арга хэмжээг аваарай.

ҮС тань САЛААЛЖ эхэлсэн л бол ЯАРАЛТАЙ дараах арга хэмжээг аваарай.

Урт намирсан эрүүл үсийг эмэгтэй хүн бүр хүсдэг. Тэгвэл үсээ хэрхэн эрүүл тэгээд гялалзсан болгох зөвөлгөөг та бүхэндээ хүргэж байна.

Урт үсийг яаж арчлах вэ?

Хүний үсний хатуу бүрхүүл вааран дээвэр шиг бие биедээ нягт шахаж байрладаг ба гэмтсэн үедээ яг далайн давалгаа шиг босдог, ийм үс гэрэл ойлгохгүй, өнгөгүй бүүдгэр болж салаалдаг. Ийм учраас урт үстэй хүмүүс гурван сар тутам үсний үзүүрээ 1-2 см тайрч байх хэрэгтэй. Эм хүний үс илүү хурдан ургадаг, өдөрт 0.35мм харин эрэгтэй хүний үс 0.25мм ургадаг.

Хэрэв хүн үсээ огт тайрахгүй бол онолын хувьд 9-10 м хүртэл ургана. Хүний үсний хөгжил мөчлөгтэй, эхлээд идэвхтэй ургана, дараа нь амралтын үе эхэлж хэдэн сар үргэлжилнэ, тэгээд унаж шинэ үс урган, үсний булцуунаас хуучныг түлхэж холдуулдаг. Дундаж мөчлөг 6-7 жил. Гэхдээ үс болгон өөрийн мөчлөгтэй.

Ийм шампуньд чийгшүүлэгч болон тэжээлийн бодисууд, мөн эмчилгээний нэмэгдэл бодисууд зохих харьцаатай байдаг. Түүнээс гадна урт үстэй хүмүүст үсний үзүүрийг арчлахад зориулсан шампунь бий, уг шампуньд усанд уусдаг, силикон агуулагддаг учраас үсний гэмтсэн хатуу бүрхүүлийг хэвийн, гоё гялалзсан уян хатан болгодог. Yсээ сайн з.айлсны дараа бальзам түрх, эсвэл сэнсээр хатаагаарай.

Бальзамыг үсний уртааш нь түрхэж, ялангуяа үзүүр хэсгийг сайн анхаараарай. Yлдэгдэл шампунийг сайн арилгахгүй бол туг үснүүд хоорондоо наалдаж, тослог заваан харагддаг. Хамгийн сүүлд бүлээн усаар зайлна.

Yсээ хүчтэй үрж арчиж болохгүй, дарах байдлаар усыг алчууранд шингээ, нойтон үс их эмзэг учраас амархан гэмтдэг, мөн үсээ арчиж байна гэж байдгаараа үрээд ширэлдүүлчихвэл дараа нь х.айчилж тайрах хэрэг гарна. Ер нь үсээ өөрөөр нь хатаасан нь дээр. Хэрэв сэнс хэрэглэх болвол толгойноос 20см зайд бариарай.

Урт үсийг үзүүрээс уг руу нь самнавал үс тасрах, сунах, зулгаахаас сэргийлнэ. Хуванцар сам үсийг цахилгаанжуулж босгодог учраас модон сам буюу жинхэнэ үсээр хийсэн сойзоор самнаарай. Ингэсэн цагт үс гоё гялалзаж, амархан янзлагдана.

Yс салаалбал яасан нь дээр вэ?

Хуурай үсийг 15-20 хоногт ядаж 1 удаа тосон компресс тавьж арчилвал зүгээр.

Yүнд: ургамлын тос, өндөг зэргийг хэрэглэж болно. Гарынхаа алган дээр бүлээн тос дусааж толгойдоо жигд түрхэж тараагаад гялгар уутаар бүрж алчуураар бооно. 30-60 минутын дараа боолтоо авч, толгойгоо бүлээн усаар угаана.

Тослог үсийг арчилж янзлах нилээд төвөгтэй. Энэ үед толгой загатнах, үс унах, салаалах явдал бий. Угаахын тоолонд тос ялгарах нь улам ихэсдэг. Иймд тослог үсийг 7 хоногт 1-2 удаа угаах хэрэгтэй бөгөөд хэрвээ тослог нь хэтэрхий их бол хуйхыг борын хүчлийн ханасан уусмал,

Эдгээр нь үсний тослогийг бууруулж, загатнааг намдаадаг. Зориулалтын шингэн саванг хэрэглэхийг сануулах юун.

Ш.ар а.йргаар угаа

Хавар, өвөл нойтон үстэй гарч болохгүй. Өвөл, хаврын улиралд үс хамгийн их арчилгаа шаарддаг. Тиймээс шампунь, будгандаа анхаарахаас гадна хамгийн гол нь нойтон үстэй гадагшаа гарахгүй байхыг хичээгээрэй. Салхи, шуургатай үед нойтон үстэй гарвал хугарч гэмтэх нь элбэг байдаг байна.

Наад зах нь л гэхэд энэ улирлуудад мэргэжлийн үсчингээс долоо хоногт ядаж нэг удаа зөвлөгөө авахад гэмгүй. Харин зуны цагт бол борооны ус үсэнд сайнаар нөлөөлдөг. Зуны халуун наранд үсээ халаах нь бас л муу. Харин бороонд үсээ норгох буюу борооны усаар угаах нь маш сайн аж.

Ер нь Та үсээ яаж угаадаг вэ?

Yсийг мэдээж 2-5 минут массаж хийж хөөсрүүлж угаавал сайн. Мөн шүршүүрт орж байхдаа үснийхээ хөөсийг бие рүүгээ бүү урсгаарай. Энэ нь арьсыг хуурайшуулж, загатнуулах зэрэг муу талтай. Yүнээс хойш усанд орохдоо үсээ тусад нь угаагаарай.

Yсээ угаахдаа

Yсний арчилгааны олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. Бүр шар айргаар массаж хийж угааж ч болно. Ш.ар а.йраг нь үсийг зөөлрүүлж, хөвсийлгөдөг гэнэ шүү. Энэ үйлчилгээг хийлгэсэн тохиолдолд нэг хэсэгтээ л толгой хөнгөрч, үс нь сайхан болдог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.