• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Үүнээс би эмнэ.лэгт хэвтсэн хүнийг заавал эргэж бай гэдэг сургамж авсан…

Үүнээс би эмнэ.лэгт хэвтсэн хүнийг заавал эргэж бай гэдэг сургамж авсан…

Найз маань бие нь муу гэртээ э.мчилгээ хийлгээд гарч орж чадахгүй их л уйдсан бололтой дандаа чат бичээд л…

Манайхаар ирээрэй. Амттай торт хийж өгье, манайд нэг ирж хоноорой сайхан хоол хийж идэцгээе гэдэг байж билээ.

-Найз нь завгүй байна. Дараа очино. гэж хэлэх тэр үедээ дэндүү их завтай л байсан юм байна даа би… Завгүй гэж явсаар нэг өдөр э.мнэлэг дээр очсон. Өрөөнд орон дээр хэвтэж буй найзынхаа гарыг атгахад хүйтэн байж билээ. Тэр өдрөөс хойш найзыгаа ахиж би хараагүй
Үүнээс би э.мнэлэгт хэвтсэн хүнийг заавал эргэж бай гэдэг сургамж авсан…

Эгч төрөөд хүүгээ хараад гэртээ сууж байхдаа хүний мөрөөсөл болж байсан байхдаа. Хэзээ ирэх вэ? гэж асуухад нь

-Өнөөдөр амжихгүйн ээ, нөгөөдөр л очино доо гэж хойшлуулахдаа ч би завтай л байсан.

Өнөөдөр би өөрөө төрөөд хүүгээ хө.хүүлээд сууж байхдаа завгүй хүн гэж энийг л хэлдэгийг ухаарлаа. Өмнө нь би тийм их завтай байх үедээ найзыгаа нэг эргэчихгүй яав даа. Төрсөн эмэгтэйг юунд нь тэгж их хүлээлгэсэн юм болдоо гэж харуусаж байна.

Сэтгэл гаргавал зав олддог юм шүү…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.