зөвлөгөө
Хүнснээсээ ганц л орц хассан 70 настай эмэгтэйн гайхамшиг.

Хүнснээсээ ганц л орц хассан 70 настай эмэгтэйн гайхамшиг.

Зүгээр л амьдралынхаа туршид бид төгс бие галбиртай болохыг хичээдэг. Тэгвэл хоол хүнснээсээ нэг л орц хассанаар өөрийн хүссэн бие галбираа олж, олон жилийн туршид гоолиг бие галбираа хадгалах боломжтой гэвэл та итгэх үү?

70 настай бүсгүйн нууцаас хуваалцаж байна. Тэр дөрвөн ч ач, зээтэй. Гэвч түүнийг гаднаас харсан хэн ч болов 70 насны босго шүргэж яваа гэж төсөөлөх ч үгүй. Бүр эмээ болсон гэдгийг ч таамаглахгүй болов уу. Төгс бие галбиртай болох нь маш энгийн, мөн хялбар гэж үзэж байна.

Ходоодондоо орж буй хоолыг юуны түрүүнд хянаж, хоёрдугаарт, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг нэгэн ярилцлагадаа зөвлөжээ. Тэрээр өөрийн насаар аливаа зүйлийг зөвтгөхөөс татгалздаг. 70 насны босгон дээр талбайн теннисээр дахин хичээллэж эхэлжээ. Түүний төгс бие галбирын нууц маш энгийн:

30 жилийн өмнөөс тэрээр өглөөний цайндаа чизкейк идэхээс, өдрийн хоолонд жигнэмэг болон бусад амттан идэхээс татгалзаж, хоолноосоо цагаан элсэн чихэр хасчээ. Чихрийн шижний улмаас ийнхүү хоолондоо хязгаарлалт тогтоосон байна. Ийнхүү дэглэм барьж эхэлснээс нэг жилийн дараа гэхэд бие организм бүрэн сэргэж, цусан дахь сахарын хэмжээ нь ч хэвийн хэмжээнд хүрчээ.

Гэхдээ энэ хэмнэлээрээ үргэлжлүүлэн амьдрахаар шийдсэнээр, өнөөдөр 70 нас хүрч байгаа ч, хоёр дахин залуу харагдаж байгаа юм. Түүнчлэн бие галбиртаа хор болгохгүйгээр хэрхэн амттан идэх арга ч олжээ.

Тэрээр сахар орлуулагчийн үйлдвэр байгуулсан байна. Ингэснээр өөрийн дуртай амтат бялуугаа дахин идэж, амтлах боломж өөртөө болон бусдад ч олгожээ мэдээж хоол хүнсэндээ анхаарахаас гадна хоногт 8 цаг унтаж, цэвэр агаарт салхилж, бясалгал хийж, биеийн тамираар идэвхтэй хичээллэдэг.

Мөн нүүрэндээ бага зэргийн гоо сайхны м.э.с ажилбар хийлгэснээ ч нуудаггүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!