• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Будаа агшаагч байхад л хийж болох хоолнууд. | Туршаад үзээрэй |

Будаа агшаагч байхад л хийж болох хоолнууд. | Туршаад үзээрэй |

Энгийн будаа агшаагчаас эхлээд сүүлийн үеийн ухаалаг будаа агшаагчинд ганцхан будаа агшаахаас өөр олон төрлийн хоол, зоог бэлтгэж болдгийг та мэдэх үү?

Будаанаас өөр зүйл хийлээ гээд будаа агшаагч эвдрэхээс бүү ай. Будаа агшаагч нь нэг ёсны битүү жигнэгч сав учраас хийж чадаж л байвал олон төрлийн хоол хийж болдог.

Будаа агшаагчинд төмсний хучмал хийх маш амархан – Айл бүрт шарах шүүгээ байх албагүй. Харин айл бүрт будаа агшаагч байгаа гэж бодож байна. Будаа агшаагчинд ганцхан будаа агшаахаас гадна маш олон төрлийн амтат хоол, зоог хийж болдог. Будаа агшаагчинд хоол хийснээр шарж, хуураагүй, жигнэж болгосон хоол болох болно. Энэ нь ходоод дотор муутай хүнд нэн ач тустай шүү.

Будаа агшаагчны ногоотой шөл хамгийн амттай – ажлын дараа гэртээ ирээд хоол бэлтгэж хийх маш их цаг зав шаарддаг шүү дээ. Тэгвэл хэдхэн алхмаар маш хялбар, амттай, өтгөн шөлтэй байна. Ингэхийн тулд будаа агшаагч юм уу эсвэл битүү чанагч байхад л хангалттай.

Будаа агшаагчинд будаатай хуурга хийх жор хамгийн амттай – Будаа агшаагчинд ганцхан будаа агшаахын оронд мах, ногоогоо амтлаж битүү хуураад будаатай хуурга хийж болдгийг та мэдэх үү. Ингэснээр будаанд мах ногооны шүүслэг амт шингэхээс гадна мах, ногоо зөөлөн сайхан амттай болдог. Таны цаг завыг хэмнэхээс гадна илүү сайхан амттай хуурга болох болно шүү.

Будаа агшаагчинд амтлаж жигнэсэн ногоотой мах – Будаанаас өөр зүйл хийлээ гээд будаа агшаагч эвдрэхээс бүү ай. Будаа агшаагч нь нэг ёсны битүү жигнэгч сав учраас хийж чадаж л байвал олон төрлийн хоол хийж болдог. Ингээд будаа агшаагчинд амтлаж шарж, жигнэсэн мах, ногоог хийгээрэй.

Будаа агшаагчинд бялуу хийх хамгийн хялбар жор – Баяр ёслолын үеэр хамгийн их эрэлттэй зүйл бол бялуу байдаг. Гэтэл дэлгүүрээс өөрийн санаанд таарсан өнгө үзэмж, амт чанартай бялуу олох хэцүү шүү дээ. Энэ үед хамгийн зөв сонголт бол өөрийн гараар бялуу хийж санаандаа хүртэл амтлаж, чимэглэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.