• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Ихэр хүүхэд тээх боломжийг нэмэгдүүлэх хэд хэдэн арга байдаг.

Ихэр хүүхэд тээх боломжийг нэмэгдүүлэх хэд хэдэн арга байдаг.

Маш олон хосууд ихэр хүүхэдтэй болохыг хүсдэг. Хэдийгээр ихэр хүүхэд тэр бүр хүссэний зоргоор ирээд байдаггүй ч ихэр хүүхэд тээх боломжийг нэмэгдүүлэх хэд хэдэн арга байдаг аж. Эдгээр аргууд нь юу байж болох вэ?

1-р хэсэг: Өөрийнхөө боломжийг мэдэх Жирийн хосууд ихэр хүүхэдтэй болох магадлал ердөө 3% байдаг. Тийм ч өндөр хувь биш байгаа биз! Гэхдээ та жирийн нэгэн биш байх боломжтой. Дараах шинжүүдээс танд байдаг бол таны ихэр хүүхэдтэй болох магадлал өснө.

а/ Ихрийн удам ихэвчилэн эхийн талыг дагадаг байна. Хэрэв таны эхийн талд ихэр хүүхэд төрж байсан бол та ихэр хүүхэдтэй болох магадлал нэмэгдэнэ.

б/ Ази хүмүүсийн хувьд гэр бүлд нь ихрийн удам байхгүй бол ихэр хүүхэдтэй болох магадлал бусад тивийн хүмүүсээс илүү бага байдаг гэнэ. Ихэр хүүхэдтэй болох магадлал хамгийн өндөр хүмүүс нь Африк тивийнхэн, дараа нь Европууд ордог гэнэ. Сонирхолтой судалгаа шүү!

в/ Өндөр хүмүүс, хоолонд сайн хүмүүс, илүүдэл жинтэй хүмүүс ихэр хүүхэдтэй болох магадлал бусдаас илүү

г/ 4-өөс дээш удаа жирэмслэж байсан эмэгтэйчүүд ихэр хүүхэдтэй болох магадлал нэмэгддэг. Эмэгтэйчүүд нас ахих тусам жирэмслэх магадлал буурдаг ч ихэр хүүхэдтэй болох магадлал өсдөг байна. 40 настай эмэгтэй жирэмслэхэд ихэр хүүхэдтэй болох магадлал 7%, 45 настай үедээ жирэмслэвэл ихэр хүүхэдтэй болох магадлал 17% болж өсдөг.

2-р хэсэг: Ихэр хүүхэдтэй болох магадлалаа өсгөх хялбар аргууд.

Витамин уух. Амин дэмийн хэрэглээндээ анхаарал тавих шаардалагатай бөгөөд төрөл бүрийн амин дэмээр баялаг хүнс хэрэглэх, нэмэлтээр төрөл бүрийн витамин уух нь ихэр жирэмслэх магадлал өсгөдөг талтай.

а/ Бүх төрлийн витамин уух хэрэгтэй байдаг ч фолийн хүчил уух нь жирэмслэх магадлалыг өсгөдөг.

б/ Жирэмсэн эмэгтэйд мөн адил фолийн хүчил уухыг зөвлөдөг ба фолийн хүчил нь ургын гажигаас урьдчилан сэргийлдэг. Гэхдээ аль ч үед уусан өдөрт 1000мг – аас илүү фолийн хүчил уухыг зөвшөөрдөггүй. Хоол хүнс сайн идэж байх, зарим төрлийн хүнс нь ихэр хүүхэдтэй болох магадлал өсгөх боломжтой. Хэт туранхай хүмүүс ихэр хүүхэдтэй болох магадлал буурдаг.

а/ Жин нэмэх талаар зөвлөж, зөв хооллох хэрэгтэй. Цагаан идээ болон амтат төмс хүнсэндээ түлхүү хэрэглэх нь магадлалыг мөн нэмэгдүүлдэг байна.

а/ Жирэмслэхээр төлөвлөж байх хугацаандаа цагаан идээ тогтмол хэрэглэвэл ихэр хүүхэдтэй болох магадлалыг 5 дахин нэмдэг.

б/ Үхрийн элэг идэх

в/ Үнээний сүү уух

г/ Африк хүмүүс зэрлэг амтат төмс хүнсэндээ ихээр хэрэглэдэг бөгөөд ихэр хүүхэд төрүүлэх магадлал нь дэлхийн бусад улсаас 4 дахин их байдаг. Хүнсний ногоонд агуулагдах шим тэжээл нь өндгөн эс боловсрох үед эс хуваагдахад хүргэдэг гэнэ.

Амтат төмс хүнсэндээ хэрэглэх нь ихэр хүүхэдтэй болох магадлал өсгөхөөс гадна олон давуу талтай, эрүүл хүнс болдог. Жирэмснээс хамгаалах бэлдмэл ууж байгаад өндгөн эс боловсрох хугацаанд гэнэт зогсоож ихэр хүүхэдтэй болох магадлалаа өсгөдөг.

Учир нь жирэмснээс хамгаалах бэлдмэл уухаа зогсоох үед эмэгтэй хүний бие гормоны зохицуулалтаа эрчимтэй өсгөдөг. Бэлдмэл уухаа зогсоосноос хойшхи эхний сар болон дараагийн сард 2ш өндгөн эс боловсруулах магадлал өндөрсдөг. Үүн дээр баталгаатай судалгаа байдаггүй ч цөөнгүй судалгааны үр дүн энэ аргыг үнэн болохыг батлаад байгаа юм

3- р хэсэг Эмнэ.лэгийн тусламжтайгаар ихэр хүүхэдтэй болох Эмчид хандсанаар таны ихэр хүүхэдтэй болох магадлалыг өсгөж чадна. Зарим эмч энэ талаар мэргэшсэн байдаг.

а/ Ихэр хүүхэдтэй болгох хэд хэдэн шаардлага гардаг. Нас ахисан эмэгтэйчүүдэд 2 удаа төрөхийн оронд 1 удаа ихэр жирэмслэхийг зөвлөдөг. 2-догч үр.гүйдлийн үед мөн ихэр хүүхэдтэй болохыг шаарддаг.

б/ Хуруу шилний үр тогтоолтын аргыг сонгох. Энэ арга нь зардал өндөртэй. Учир нь нэг удаагийн оролдлогоор амжилттай жирэмслэх магадлал бага.

Ихэр хүүхэд суулгуулахад 20% – 40% амжилттай болдог ч ч хэд хэдэн удаагийн оролдлогоор амжилттай жирэмслэх өндөр магадлалтай.

в/ Та эм.чтэйгээ зөвлөн зарим нэг бэлдмэл ууж болдог гэдгийг санахад илүүдэхгүй. Жишээ нь өндгөн эс боловсруулахгүй болсон эмэгтэйчүүд уудаг бэлдмэлүүд нь жирийн эмэгтэйчүүдийн өндгөн эс боловсролтыг дэмжиж тухайн хүний биологийн онцлогоос нь хамааран нөлөөлж ихэр хүүхэдтэй болох магадлалыг 33% хүртэл өсгөж чаддаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.