• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
2021 оны шинийн нэгний өглөө Зүг мөр гаргах зурхай.

2021 оны шинийн нэгний өглөө Зүг мөр гаргах зурхай.

Эрт цагаас эхлэн Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг гүйцэтгэсээр ирсэн. Өрхийн тэргүүлэгч нар мандахын өмнө бүрэн хувцас өмсч, морио унан цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоо, тахилгат хайрхандаа очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд, тэнгэр сүлдэнд мөргөж, буян хишгийн зүгээсээ гэр рүүгээ хандан ирнэ.

Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжоо, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай ажээ. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг.

Монголчууд бүгд эсгий гэртээ мал маллан амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийдэг байжээ. Өдгөө ч нийт Монголчууд тэрхүү ёсыг эрхэмлэн хүндэтгэлтэйгээр үйлдсээр ирсэн бөлгөө.

Эрхэм хүмүүн нь цагаан сар буюу Бар сарын шинийн 1-ний өглөө зүгээ гаргахдаа тэр жилийнхээ хийморийн зүгт гарч, буян хишгийн зүгээсээ эргэж ирнэ. Ингэхдээ аз хийморьтой, буян хишигтэй байвал тэр жилдээ олз омогтой байхыг билэгддэг заншилтай. Гарч буй жилийн тухай хүний суудлын хөлөл нь Хар нохойн ам Хийморийн зүгт давхцаж байвал Хийморийн зүг гаралгүй буян хишгийн зүгээс гарч хийморийн зүгээс ирнэ. Мөн эмийн зүг рүүгээ гарч хийморийн зүгээс ирэх ёсон ч бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.