• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Шинийн 2ны сар эд баялаг авчирна. Хоромхон зуур үзэгддэг тул бүү алдаарай.

Шинийн 2ны сар эд баялаг авчирна. Хоромхон зуур үзэгддэг тул бүү алдаарай.

хаврын тэргүүн сарын шинийн 02-ны өдөр.
Энэ өдөр шөнө сар гарахыг иргэд бэлэгшээн хүлээдэг.

Учир нь шинийн хоёрны шөнө гарах сарыг алдалгүй олж харж, хүслээ шивнэж амжвал тэр жилдээ санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, олз омог, аз хиймортой явдаг гэж өвөг дээдэс бэлэгшээдэгтэй холбоотой ажээ.

Иймээс хормын дотор гараад өнгөрдөг тахир сарыг олж харвал заавал хүслээ шивнэж, мөнгө төгрөгөөр даллага авч, тэр мөнгөө бүтэн жил хадгалдаг байна.

Ер нь монголчууд нар сар, уул ус, шүтээндээ ойрхон явж, өргөл, идээ будаа байнга өргөх нь өлзий дэмбэрэлтэй, ерөөл буянтай явна хэмээн үзэж, ихэд бэлэгшээдэг уламжлалтай.

Тиймээс шинийн нэгний алтан нар, шинийн хоёрны тахир сар монголчуудын залбирдаг, мөргөдөг, өргөл өргөдөг гол шүтээн билээ.

Монголчууд маань, тэр тусмаа эмээ өвөө, ахрмадууд Шинийн хоёрны сарыг олж харах нь тэр жилдээ олз омог ихтэй явна гэлцдэг. Тиймээс хормын дотор гараад өнгөрдөг тахир сарыг олж харвал заавал хүслээ шивнэдэг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.