• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Таны унтлагын өрөөнд хамгийн тохиромжтой тасалгааны цэцэгнүүд.

Таны унтлагын өрөөнд хамгийн тохиромжтой тасалгааны цэцэгнүүд.

Алое
НАСА-гийн судлаачид алое унтлагны өрөөнд хамгийн тохиромжтой тасалгааны цэцэгнүүдийн нэг гэж үзжээ. Заавал нарны шууд тусгалд тавих шаардлаггүй мөн бага услагддаг бөгөөд багтраа өвчтэй болон бачимдаад унтаж чадахгүй хүмүүст маш тустай ургамал гэнэ.

Лаванда
Энэхүү ургамал нь нойргүйтэлд ороод байгаа хүмүүст тусладаг бөгөөд түүний үнэр нь зүрхний цохилтыг удаашруулдаг бөгөөд ингэснээр та сайхан бөх нойрсож чадах ба мөн нярай хүүхдийн уйлах тоог багасдаг болохыг судлаачид тогтоосон байна.

Жасмин
Энэхүү ургамлын үнэр нь оюун ухаан болон сэтгэл санааг тайвшруулдаг ба стресс бухимдалтай унтаж чадахгүй хүмүүсийн унтлагны өрөөны цэцэг юм. Мөн энэхүү цэцэг нь ажлын бүтээмж эрч хүчийг нэмэгдүүлдэг гэсэн судалгаа гаржээ.

Англи мөлхөө
Энэхүү ургамал нь маш хурдан сайн ургадаг бөгөөд агаарыг маш сайн цэвэршүүлдэг юм. 12 цаг байлгахад таны өрөөг 94 хувь хүртэл цэвэршүүлдэг болохыг тогтоожээ. Ингэснээр амьсгалын замын өвчтэй хүмүүст маш тустай ургамал юм.

Цурхайн сүүл
Дотоод засал чимэглэл болон үзэмж тал дээр ч үнэхээр зохимжтой харагдах могойн ургамал аль эсвэл цурхайн сүүл гэж гадны орнуудад нэрлэгддэг бөгөөд агаарыг маш сайн цэвэршүүлдэг, хурдан ургадаг, арчилгаа бага шаарддаг ургамал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.