• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Би 4 хүүхэд төрүүлсэн ч НЭГ ч удаа арьс минь ЯЗАРЧ байгаагүй. Учир нь би СТҮЖИН ихэвчлэн иддэг байсан.

Би 4 хүүхэд төрүүлсэн ч НЭГ ч удаа арьс минь ЯЗАРЧ байгаагүй. Учир нь би СТҮЖИН ихэвчлэн иддэг байсан.

Бидний энэхүү уламжлалт хүнс нь коллаген маш ихээр агуулдаг билээ.

Коллаген нь арьсны уян хатан чанарыг үүсгэхээс гадна үений бүтцэд оролцдог уураг юм. Хүнсээр коллаген сайн авснаар арьс уян хатан байх, үе мөч бүтцээ алдахгүй байх суурь бүрддэг. Жирэмсний үед биед коллаген хангалттай байх нь арьсны уян хатан чанарыг сайжруулж арьс язрахаас сэргийлдэг талтай.
Жирэмсний үед жин нэмж том үеүдэд ачаалал нэмэгддэг тул коллаген хүнсээрээ авч үе мөчөө дэмжих хэрэгтэй.
Стүжин хийх арга:
Орц


Үхрийн шийр -900гр
Лууван -2ш
Сонгино -2 ш
Сармис -4хумс
Хар перец – 1ц/х Давс – 1ц/х

Хийх арга

Үхрийн тагалцагыг жижиглэн эвдэж чанахад тохиромжтой болгоорой. Том саванд ус хийж шийрийг /тагалцаг/ чанана. Ус шийрнээс дээш 5-6см байна. Галыг өндөр хэм дээр тавьж буцалгаарай. Буцалсны дараа галын хэмийг зөөлрүүлж зөөлөн гал дээр 2 цаг буцалгана. Хэрвээ загас, тахианы махаар стүжин хийх гэж байгаа бол 40 минут, гахайн шийрийг 2 цаг тус тус буцалгана. Ингэж буцалгах явцдаа шөлийг таглахгүйгээр буцалгах ба үе үе хутгаж шөлөн дээр тунасан өөх тосыг шүүж аваарай.


Хэрвээ чанах хугацаанд шөл нь ширгэвэл халуун буцалсан ус нэмж хийж болох ба ус шийрийг бүрэн бүрхэж байх хэмжээгээр хийгээрэй.
Ингээд 2 цаг чанасны дараа хэрчсэн сонгино, лууван, манжин гэх мэт ногоо, лаврын навч, вандуй, давс, хар перц хийж дахин 1 цаг буцалгана. Шийр удаан хугацаанд ялз чанагдсан учраас зөөлөрсөн байх ба ясыг гаргаж хаяна.

Шийр зөөлөрч бараг үйрч бутарсан байна. Эсвэл шийрийг шөлнөөс гаргаж жижиглэн хэрчээд эргүүлж шөлөнд хийж чанана. Эсвэл үхрийн хэл, дотор махыг ч хийж чанаж болдог. Ингээд жижиглэн хэрчсэн сармис, ногоон сонгино, яншуйг шөлөнд хийж дахин 15-20 минут буцалгана.

Үүний дараа хүнсний цаасыг 3-4 давхарлаж байгаад шөлийг шүүж авна. Ингэхэд шөлөн дэх өөх тос, махны үлдэгдэл шүүгдэж тунадаг. Хэрвээ шөл тунгалаг байвал заавал дээрх шиг шүүх шаардлагагүй. Ингээд шөлийг сэрүүн газар хөргөсний дараа хөргөгчинд хийж хонуулна. Маргааш өглөө үзэхэд стүжин бэлэн болсон байх болно. Мөн сайн чанарын дарс болон өндөгний цагааныг хөвсийлгөж миксэрдээд шөлөнд хийж хөргөөд стүжин хийж болдог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.